Tuesday, March 19, 2013

Зөв гэр бүл


   Хүмүүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл юм. Хүмүүн бид өөрсдийгөө аав,ээжгүйгээр төсөөлөхөд бэрх. Гэр бүлд төрөөгүй хүн гэж энэ хорвоод байдаггүй. Сайн хүн болох эсэх нь гэр бүлээс шууд хамаарна. Судалгаанаас үзэхэд сайн гэр бүлд сайн аав ээжээс төрсөн хүүхэд сайн хүн болдог. ”Хүн болох багаасаа,хүлэг болох унаганаасаа ,эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг”, ”Сайн хүний үр,сүүт гүүний унага” гэж монголчууд ярьдаг. Судалгаанаас үзэхэд гэр бүлтэй хүн гэр бүлгүй хүнээс урт насалдаг,гэр бүлтэй хүн өөртөө итгэлтэй, илүү эрүүл амьдардаг гэсэн дүгнэлт гарчээ. Гэр бүлгүй хүн илүү өвчлөмтгий байдаг байна.Энэ нь жирийн хүмүүст хамааралтай.


   Гэр бүлгүй буддын лам нар яагаад урт насалдаг юм бэ? гэж хэн нэг нь асууж болох юм. Энэ бол тусдаа асуудал.Бурхны лам хувраг хүн буддын сургаал,бясалгал,сахил, ариусалаараа урт насалж гэгээрдэг юм. Жирийн хүний амьдралын  утга учрын нэг нь гэр бүл мөн. Хүн гэр бүлийнхээ төлөө амьдардаг. Хүн үр хүүхдийнхээ төлөө амьдардаг. Өрнө дахины гэр бүл хэврэг байхад дорно дахины гэр бүл бат бэх байдаг.Гэхдээ өрнө дахинд христийн ёсоор библийн судраар гэр бүлдээ үнэнч амьдрахаа тангарагласан гэр бүл бат бэх байдаг. Арабын орнуудад гэр бүлийн салалт гэсэн ойлголт байхгүй. Монголчууд болон япон,солонгос,араб,туркууд гэх мэтийн азийн орнуудын хүмүүс хэзээ ч нас нь өндөр болсон эх эцгээ,өвөө ,эмээгээ хаяж орхидоггүй,хэзээ ч асрамжийн газарт хүргэдэггүй.Өндөр настны асрамжийн газар гэдэг ойлголт тэдэнд байхгүй. Гэтэл өрнөдийн орнуудад өндөр настны асрамжийн газар харж хандах хүнгүй өндөр настан хүнээр дүүрэн байдаг аж.Өрнөдийн хүмүүст аав ээжээ ачлах, хүндлэх ,асрах ёс жаяг бараг байдаггүй.Өрнөдийн хүмүүсийн ихэнхи нь орчин үед эд материалын ертөнцөд амин хувийн үзэлд автан эх,эцгээ асрах сөхөөгүй явна.

Зөв  гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлэх вэ?

   Гэр бүл болох асуудал ямар гэр бүлээс гаралтай, ямар удамтай,ямар нас жилтэй, ямар шашинтай, ямар зантай, ямар боловсролтой, ямар мэргэжилтэй,  ямар сэтгэлтэй хүнтэй гэр бүл болох вэ? гэдгээс эхэлнэ.  Ямар насандаа гэр бүл болох вэ?, Би гэр бүл болоход бэлэн үү? Би насан турш ханилах хүнээ зөв танисан уу? гэдгээс эхэлнэ. Өөрийн зөн совиндоо итгэж насны ханиа сонгох хэрэгтэй.Өөрийн сэтгэлдээ итгэж сонгох хэрэгтэй.Хоёр сэтгэлээ мэдэрч сонголт хийх хэрэгтэй.Өнгө мөнгөн дээр суурилсан өнгөцхөн сонголт хийсэн хүн эцэстээ бүх насаараа гасалсан түүх олон байдаг.    Залуу хүн орчин үед сургууль төгсөж боловсрол, мэргэжил эзэмшээгүй, бие дааж амьдрах чадваргүй, ажил бизнес,орлого олоогүй,өөрийн орон байртай болоогүй байж яаран гэр бүлтэй болж шинээр гэр бүлийн амьдрал эхлэх нь цаг нь болоогүй асуудал байж болно. Хүн мэргэжилтэй болж ажил хөдөлмөр эрхлэж  орлоготой болж орон байртай болж, эхнэр хүүхдээ авч явах чадалтай болооод гэр бүлтэй болох нь зүйтэй. Орчин үед гэр бүл болох тохиромжтой нас нь эрэгтэй хүнд 24-29 нас, эмэгтэй хүнд 22-28 нас байна. Гэрлэхэд ямар жил,ямар нас,ямар бүлгийн цустай,ямар жилд төрсөн хүн тохирох вэ? гэдэг  асуудал чухал юм. Дорны зурхайн ёсоор жишээлвэл 28 настай эрэгтэй залуу хүн өөрөөсөө 4, эсхүл 8 дүү бүсгүйтэй гэрлэх нь зүйтэй. 4 эсхүл 8 насаар дүү гэдэг нь ивээл жил таарч байгаа гэсэн үг. Жишээлвэл, Бичин жилтэй эрэгтэй хүн өөрөөсөө дүү хулгана, эсвэл луу жилтэй бүсгүйтэй гэрлэх нь  яг тохирно. Хамгийн сайн ивээл жил таарч байна гэсэн үг. Харин бар жилтэй хүн хамгийн харш муу жил тул бичин жилтэй хүнд огт тохирохгүй. Ялангуяа бар жилтэй хоёр хүн нэг гэрт орвол тун хэцүү болно.

   Монголчууд 12 наснаас илүү дүү хүнтэй “үе мултарсан” гээд гэрлэдэггүй. Одоо орчин үед энэ ёс заншлаа мартаж, хэд дүү байх нь хэнд хамаатай юм бэ? гэдэг болсон. Өөрөөсөө хорь, гуч, дөч дүү бүсгүйтэй суусан ахмад эрчүүд зөндөө байна. Нэг ижил бүлгийн цустай хүмүүс өөр хоорондоо гэрлэж болохгүй. Ах дүү төрөл садны хүмүүс өөр хоорондоо гэрлэж болохгүй.Цус ойртвол тэнэг маанаг хүүхэд төрнө. Орчин үед зарим монгол өвөө, эмээ нар зохисгүй гэрлэлт хийж л байх юм. Дөч,тавин жил ханилсан хань нь өөд болмогц 49 хоног нь өнгөрөөгүй байхад яах ийхийн зуургүй дахин гэрлэчихсэн байх юм.Үр хүүхдийнхээ нүүрийг яаж харж чадаж байнаа.Зохисгүй гэрлэлтээ зогсоогоочээ, өвөө,эмээ нар минь. Бас нэг зохисгүй гэрлэлт байна. Гадаадад суралцдаг зарим монгол охид маань хар арьст гадаадын хүнтэй яах ийхийн зуургүй гэрлэцгээдэг. Монгол охид минь, Монгол генфондод хохирол учруулдагаа больцгоо. Монгол ёсоо дээдэлж, монгол эх орноо хайрлацгаа. Жинхэнэ хайр гэж юу юм бэ? Бүх насаараа харилцан хүндэтгэл дээр тогтсон хайрыг жинхэнэ хайр гэнэ. Эрт дээр үед монголчууд үр хүүхдээ насанд хүрмэгц эх эцэг нь сайн мэддэг,гарал үүслийг нь, удам угсааг нь мэддэг, сайн айлын хүүхэдтэй жил,насыг нь харж, ламаас асууж зурхай харж сүй тавин гэрлүүлдэг байсан нь зөв ёсон байжээ. Гэхдээ би энэхүү эртний ёсондоо заавал эргээд ор гэж байгаа юм биш.Хүний эцэг,эх үр хүүхдээ муу айлын муу хүнтэй гэрлүүлэхгүй нь лавтай.

   Энэ сайхан ёсыг одоо ч гэсэн сэргээхэд юу нь буруу юм бэ. Энэ сайхан ёсоо сэргээвэл харин учир мэдэхгүй,яагаа ч үгүй эрт,нэг ангийн нас чацуу хүүхдүүд хөнгөн гэнэн насандаа, бараг дунд сургуулийн ахлах анги эсвэл оюутан ахуй насныхаа эхний жилүүдэд томоогүйтэж гэнэт гэрлэчихээд удалгүй салдаг орчин цагийн муу ёс багасна биз. Насан туршдаа бие биенээн хайрлаж хүндэтгэж халамжилсан гэр бүл бат бэх байдаг. Үр хүүхэд гэдэг бол эх эцгээ холбох бат бэх холбоос юм.Тулгын гурван чулуу,гэрийн хос багана гэж гэр бүлийг монголчууд нэрлэдэг. Тулгын чулуу,гэрийн аль нэг багана үгүй бол гэр бүл нурна.Зөв сайхан эвсэг найртай гэр бүлд хэзээ ч хэрүүл болдоггүй,нэг нэгнээн харцнаасаа ойлгож үргэлж бие биенээн дэмжиж тусалж байдаг.Хүнд хэцүү үед зөвхөн гэр бүлийн гишүүд л чамд тусалдаг шүү дээ. Энэ талаар олон сайхан жишээ байна.Өнгөрсөн арван ес дүгээр зуунд Орос орны декабрист-залуу офицерууд хаант засгийг эсэргүүцэж тэмцээд баригдаж тэднийг Сибирт цөлөхөд тэдгээр орос офицерүүдийн гэр бүл залуу сайхан бүсгүйчүүд нөхрөө даган өвлийн хүйтнийг үл тоож чарга хөллөн дулаан зөөлөн Петрбург хотоо орхин алс холын хүйтэн Сибирт очиж амьдарч байсан. 1970-аад онд Вьетнамын дайнд сураггүй алга болсон нөхрөө вьетнам залуу бүсгүй 30 жил хүлээсэн байдаг. 1945 оны дайнд олзлогдсон нэгэн япон хурандаа Монголд хоригдож байхад нь эхнэр нь болох залуу япон бүсгүй эрэгтэй хүн болж зүсээ хувиргаад  Японоос Монголд ирж олзлогдон нөхрийнхөө хамт хоригдоод нөхрөө таван жил халамжилсаар хугацаагаа дуусган нөхрийн хамт Япондоо буцаж байсан гэдэг.

   Монголын нэрт улс төрийн зүтгэлтэн,гүн ухаанч эрдэмтэн Төмөр –Очирыг 1960-аад онд чөлөөт үзэл бодолтой байж ,монголын хатуу харгис нийгмийг шүүмжлэснийх нь төлөө  Төв Хорооны Улс Төрийн Товчооноос огцруулж ажлаас нь халж нийслэл хотын орон байрнаас нь  хөөж  хөдөөд нутаг заахад эхнэр Нинжбадгар нь* Төв Хороотой суусан биш, Төмөр-Очиртой суусан нь үнэн* гээд  одон орны хүрээлэнгийн захирлын  албан тушаал, нийслэл хот дахь тохилог орон сууцаа орхиж нөхрөө даган хөдөөг зорьсон түүхийг монголчууд бүгд мэднэ.Монголын их эрдэмтэн Б.Ренчинийг монголын коммунистууд олон удаа барьж хорьж  гүтгэж доромжилж хорлоход нь түүний гэр бүл, үр хүүхдүүд нь үргэлж хамт байсан.Монголын авьяаслаг яруу найрагч,эх оронч Р.Чойномыг коммунист нийгмийн ялзралыг шүүмжилсэн ,эх оронч олон шүлэг бичсэний төлөө шоронд амьдаар нь тамлаж байхад   олон найз нөхөд нь нүүр буруулж байсан, харин  түүний  эх нь хүүгээ орхилгүй хүүгийнхээ төлөө хамт байсан. Эх хүн үр хүүхэд нь яаж ч буруудаж ямар ч хүнд ял авч хичнээн ч удаа дээрэмчин,хулгайч гэж цоллуулж байхад монгол эх хүүгийнхээ талд бат зогсож байдаг.Монгол эх хүүгээ хэзээ ч муугаар боддоггүй. Дорно дахины гэр бүл ийм л бат бэх байдаг.Үр хүүхэд, гэр бүлээ хаядаг ёс дорно дахинд байхгүй.

Жинхэнэ үнэнч ёс журамт сайн гэр бүл зөвхөн дорно дахинд тэр тусмаа арабын ертөнц,исламын шашныг шүтдэг шариатын хуулийг баримталдаг орнуудад байна.Магадгүй тэд эмэгтэй хүний нүүрийг халхалж паранжа өмсгөж хатуу дэг журмаар харьцдаг байж болно.Паранжа өмсгөдөг учир нь бүсгүй хүнийг эрчүүдийн өлөн харцнаас хамгаалах гэсэндээ юм. Гэтэл арабын энэ ёсыг хамгийн харгис хатуу ёс хэмээн өрнөдийнхөн дэвэргэдэг. Гэхдээ л арабт гэр бүл бат бэх байдаг гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.Эртний Монгол,Япон,Солонгос,Хятадад гэр бүл бат бэх,ёс журамтай байсан.Энэхүү ёс журмаа зөвөөр сэргээвэл зохистой. Эр эм эрх тэгш байж болно. Гэхдээ өвөг дээдсийн ёс заншил бол агуу зүйл байдаг.Үүнийг орчин үетэйгээ хослуулан хэрэгжүүлэх хэрэгтэй.  Зөв сайхан гэр бүл гэж үр хүүхдээ өндөр боловсролтой болгож эрдэм ном,ёс журамд сургаж үр хүүхэд нь зөвхөн өөрийгөө нийгэмд  аваад явчихдаг болоод зогсохгүй нийгэм эх орондоо хэрэгтэй хүн болж, аав ээж ах дүү нараа халамжилж чаддаг болсныг хэлдэг Жинхэнэ гэр бүл гэж аав ээж нь хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг,үр хүүхэд нь аав ээжийнхээ ачлалыг хариулж чаддаг,өтлөхөд нь асарч халамжилдаг хайр хүндлэлээр бялхсан гэр бүлийг хэлдэг юм.

   Ингэж чаддаггүй гэр бүлийг ямар гэр бүл гэх юм.Хуурамч гэр бүл гэвэл зохилтой.Муу гэр бүлд төрсөн хүүхэд муу хүн болно.Хулгайч,худалч,хэрүүлч гэр бүлд төрсөн хүүхэд эх эцэг шигээ тийм л муу хүн болж өсдөг. Энэ бол гэр бүл,орчинтой холбоотой асуудал.Муу гэр бүлээс  сайн хүн цөөхөн төрсөн.Төрөхдөө тэд сайн гэр бүлд төрөөгүй, өсөхдөө тэд эх эцгийн мууг жигшиж сайн хүн болсон байдаг. Гэр бүл элэг бүтэн, эрүүл энх  байвал жаргал буюу. Эх эцгийн хайр энхрийлэл дунд өссөн элэг бүтэн хүүхэд энэрэл нигүүлсэнгүй уян зөөлөн болж,хүнийг энэрч өрөвддөг,хүнлэг ариун сэтгэлтэй байдаг. Эхийгээ хайрлаж чаддаг хүн бусдыг хайрлаж чаддаг.Эхийгээ хайрлаж чаддаггүй хүн бусдыг хайрлаж чаддаггүй. Эх эцэг нь байхгүй, бага наснаасаа өнчин хоцорсон хүүхэд эцэг эхийн энэрэл хайр дутагдсанаар ихэнхи нь  хатуу ширүүн сэтгэлтэй болж өсдөг. Эх эцэг нь байхгүй ч гэсэн ах дүү нарынхаа халамжаар өссөн хүүхэд сайн хүүхэд болдог.Монголд золбин хүүхэд гэж огт байгаагүй.Эх эцэггүй хоцорсон хүүхдийг ах дүү нар нь үрчилж аваад өсгөдөг өвөг дээдсийн сайхан уламжлал байсан. Харин улаантны засаглалын үед хүүхдийн шорон, эмэгтэйчүүдийн шорон гэх мэтийн зүйл буй болж өндөр настны халамжийн газар хүртэл буй болсон байдаг.Энэрэл гэдэг агуу зүйл байхгүй болсон.Төр нь ч харгис, нийгэм нь харгис болсон эмгэнэлт түүх буй. Жинхэнэ монгол гэр бүл болон эх эцэг, үр хүүхэд  ямар байх ёстой юм бэ? Жинхэнэ монгол ёс заншилтай гэр бүл гэж юуг хэлэх вэ? Монголчууд сайн эх,эцэгтэй байхыг чухалчилдаг. Сайн эх,сайн эцгийн шинж гэж байдаг.
Сайн эхийн есөн эрдэм гэдэгт:
1.Өнгөнд цэвэр,
2.Үйлэнд уран, 
3.Үрд энэрэлтэй, 
4.Үргэлж цэмцгэр,
5.Ханьдаа түшигтэй, 
6.Хадамдаа элэгтэй, 
7.Найранд дуутай,
8.Настанд ерөөлтэй,
 9.Нартад буянтай”  хэмээжээ.

Сайн эхнэрийн шинжид: “Гэрлээгүй боловч хүслийн эрхээр үл одох, Эр бээр бусдыг сэтгэхэд үл атаархах, Шалдир балдир үгүй, Үнэн өгүүлдэг, Санаа зохицсон, Буруу үзэл үгүй, Язгуур зорилдсон хүүтэй, Цог их”  хэмээжээ. Сайн эхийн гадаад төрх шинж нь: “Хөлийн хуруу нь тэгш бөгөөд завсар зайгүй. Дунд хуруу нь газарт хүрэхгүй бол оюун ухаан төгөлдөр. Гарын хуруу нь зэрэгцүүлэхэд завсаргүй,гар нь урт холоос тодорхой, гар нь бага,тослог бөгөөд улаан өнгөтэй ба үзэсгэлэнтэй бол хишиг буян нь их. Ууц нь тэнүүн махлаг, гуяны нь цээж дэлгэрэнгүй бөгөөд умайн билэг чанар нь төгс, яст мэлхий адил ар нь өндөр, зааны сэрвээ мэт чийрэг, үсгүй, тарган,гүн уужим, цагаан улаан төгөлдөр, бэлхүүсээр нарийн, хүйс нь баруун тийш эрэгсэн,гэсэр цэцэг адил,дээр ба доор нь зураастай,хөндлөн хунираа хоёр,гурав байвал нэн сайн. Хамар нь задийн цэцэг мэт, бас өндөр бөгөөд бүхнээс үзэсгэлэнтэй бол амгалан ихийг олох бөгөөд хааны хатан болно. Суганы нүхний үс нь цөөхөн бөгөөд мөр нь тэнэгэр, хөх нь өндөр бөгөөд чийрэг,тэгш шулуун цагаан бол сайн эрийг олно. Хэл нь улаан ,урт бөгөөд тослог, дуу нь хөг эгшигт мэргэн төгс хөхөөний дуун адил бол хатан болно.”хэмээн дорно дахины судар бичигт тодорхой өгүүлжээ.

Муу эмийн таван шинж:

1.Бусад эрчүүдийг сэтгэдэг,
2. Бусдад атаа жөтөө ихтэй,
3. Санаа нь муу, 
4. Харамч, 
5. Байнга зохилдохгүй муу үйл үйлддэг.” хэмээжээ.
Монгол айлын сайн эцэг дараах найман  зүйлийг цээрлэдэг:
1.Бор дарс архинд шунадаггүй,
2.Болчимгүй тэнэг үгэнд үл автдаг,
3.Болох болохгүй хуудуутай хэргийг үл сэддэг, 
4.Бурхан багшийн сургаалд үл тэрсэлдэг, 
5.Үр хүүхдээ үл хараадаг,
6.Үнэнч ханиа үл гомдоодог,
7. Үйлийн хэцүүгээс үл шантардаг, 
8.Өнгөнд үл хууртагддаг.
Монгол гэр бүл дараах дөрвөн чухал зарчмыг баримталдаг.
1.Эцэг нь асралтай, 
2.Эх нь энэрэлтэй, 
3.Дүү нь бишрэлтэй, 
4.Хүү нь тахимдуу.

Монгол гэр бүлийн хүүхэд хэзээ ч өнчирдөггүй байсан. Золбин хүүхэд гэж Монголд байдаггүй байсан. Монгол ёсоор бол төрсөн эцэг эх нь нас барсан бол хүүхдийг эцэг эхийн төрөл садан хүмүүс нь өнчин хүүхдийг өөрийн хүүхэд мэт өргөн авч  хүмүүжүүлж өсгөдөг сайхан ёс уламжлалтай байсан.. Түүхээ сана. Тэмүүжиний эх Өлүн дайны талбар дээр өнчин ганцаар хоцорсон татар аймгийн ноёны хүү Шихэхутагийг таван настай жаахан хүүхэд байхад нь өөрийн хүү мэт өргөн авч хүмүүжүүлж өсгөсөн байдаг. Хожим нь Шихихутаг эрдэмтэй, зоригтой баатар эр болж монгол төрийн их зүтгэлтэн болсон түүхтэй болой.

No comments:

Post a Comment