Thursday, April 11, 2013

Хар шоколад зүрхэнд сайн

"Хар шоколад нь идэхэд тааламжтай, цагаан хоолны нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд зүрх судасны өвчинд тустай эрүүл мэндэд үр ашигтай" хэмээн Австралийн "Монаш" Их сургуулийн зүрх судасны эрдэмтэн профессор Рейд хэлжээ.
Түүний багийнхан маш урт хугацааны судалгаа хийсний үр дүнд хар шоколад иддэг хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ багасч, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл багасдгийг харуулжээ. Хар шоколаданд байдаг флаванол гэдэг бодис нь антиоксидант агуулдаг бөгөөд үрэвслийн шинжийг багасгадаг гэнэ. Шоколадны бас нэг vнэтэй чанар нь сэтгэл санааг єєдрєг байлгадаг.
Хэрэв та уйтгарлаж гуниглаад эхэлбэл бага зэргийн шоколад юмуу шоколадтой бялуу нэг зvсэм идэхэд л санаа сэтгэл тань сэргээд ирнэ. Шоколаданд агуулагдаж байдаг магни нь уурлаж бухимдахыг багасгаж, ой сайжруулж, сэтгэл санааг тогтвортой болгож, дархлалыг бэхжvvлдэг байна.
Шоколад нь vйлчлэх чадвараараа хар тамхинаас дутахгvй болохыг эрдэмтэд тvvнд тархины vйл ажиллагааг идэвхжvvлдэг феномин, тринтофон серотин зэрэг бодисуудыг илрvvлсэнээрээ нотолсон байна.
Д.АРИУН
 
No comments:

Post a Comment