Friday, April 12, 2013

О.ЦАГААНЗАМ: Халимагууд монголчуудаа санахаар “элэг урсана” гэж ярьдаг



Хэдхэн жилийн ємнє “Ээж минь” дуугаараа ар, євєрмонголчуудыг жинхэнэ соронздон татаж байсан Халимагийн нэрт
туульч, хєємэйч О.Цагаанзамтай хийсэн бяцхан яриаг минь болгооно уу.
-Та бол дуучин, туульчийнхаа хувьд монголчуудад хэзээний танил болсон хvн. Гэхдээ л овог нэрээс тань эхлээд бидэнд мэдэхгvй зvйл их бий?
-Миний эцгийн нэрийг Охин гэдэг байсан. Эрэгтэй хvvхэд тогтдоггvй айл байж. Хvvхэн гэсэн л vг л дээ.
Аав, ээж маань цєллєгдєж, туугдаж явахад нь яг цагаан зам дээр би эхээс мэндэлсэн юм билээ. Тэгээд л Охины Цагаанзам гэдэг нэртэй болсон тvvхтэй.


-Сонин тvvх байна. Монголд ойр, ойрхон ирж чадаж байна уу. Ер нь, Улаанбаатарт газардахад ямар сэтгэгдэл тєрдєг вэ?

-Ойр, ойрхон ирэх хvсэл их байвч Элстэй, Улаанбаатарын хооронд шууд нислэг байхгvй болохоор хvндрэлтэй байдаг юм. Уг нь, шууд нислэгтэй болчихвол халимагчууд тэр аяараа л нvд дvvрэн нулимстай, цээж дvvрэн баяртай Улаанбаатарт бууцгаана даа. Манай халимаг-чууд туурга нэгтэй монголчуудаа ярихаараа “элэг урсана” гэдэг. Элэг зvрх, сэтгэлээсээ хайртай дотно гэсэн vг л дээ.
-Энэ удаа хэд хоног саатах вэ. Ямар ажил амжуулахаар тєлєвлєж байгааг тань сонирхож байна?
-Их давчуу хугацаатай ирсэн. Бараг л маргаашдаа буцах байх. Албан ёсны арга хэмжээ-нvvдэд оролцчихоод л буцна.
-Таны энгэр дээр Монгол тєрийн дээд шагнал “Алтан гадас” одон гялалзаж байгаа нь их сайхан харагдаж байна шvv?
-Гялайлаа. Манай халимагуудаас ийм єндєр шагнал хvртсэн хvн их цєєхєн шvv. ”Жангар” туулийг мэргэжлийн єндєр тєвшинд хайллаа гэж Монгол Улсын тєр засаг намайг ийм єндрєєр vнэлсэн болов уу гэж бодоод сvсэглэн залбирч явдаг. Хойшид ч vндэс угсаа, туурга нэгтэй хоёр ард тvмнээ ойртуулан нягтруулахын тєлєє чадлаараа зvтгэх болно.
Хаа байсан Европ тивд эзэн Чингисийн vр хойч Монгол угсаатнууд єнєєдрийг хvртэл ёс заншил, хэл соёлоо хадгалж vлдэж чадсан нь гайхмаар зvйл шvv.
-Улаанбаатарт найз нєхдvvд чинь олон байгаа байх. Энэ удаа уулзалдаж амжих уу?
-Кёкvшюзан Д.Батбаяраас эхлээд урлаг соёлын сайхан ах дvv найз бий. ”Хурд” хамтла-гийнхан, Монгол Улсын гавьяат жvжигчин С.Жавхлан гээд тоймгvй нєхєд минь бий. Бvгдийг нь тоочно гэвэл барагдахгvй. Харамсалтай нь, энэ удаа уулзалдаж амжихгvй л болов уу даа.
ardchilal

No comments:

Post a Comment