Friday, April 26, 2013

Зугтдаг сэрүүлэг



Бид өмнө нь та бүхэндээ олон сонирхолтой шийдэлтэй сэрүүлэгтэй цагийг танилцуулж байсан билээ. Харин энэ удаад бөмбөрч зугтдаг нэгэн “дэггүй” цагийг танилцуулж байна.

Таны тааруулсан цаг болонгуут бөмбөрч эхлэх ба та босч араас нь ихээхэн хөөцөлдөж байж барьж авах хэрэгтэй болох гэнэ.

Ингээд цагаа барих гэсээр байтал таны нойр сэргэж, эргэж унтах хүсэлгүй болсон байх нь гарцаагүй.

Т.ТҮВШИН

No comments:

Post a Comment