42 минутын өмнө
Зөгийн балыг элсэн чихрийн оронд хэрэглэж болохоос гадна бүх төрлийн нарийн боов, салат зуурагч, сүмс, хоолонд хэрэглэдэг. Зөгийн бал нь өөртөө усыг татдаг учраас нарийн боов, тортонд хийхэд кексийг чийглэг болгоно.
• Хуурай ханиалганд хэрэглэхэд ханиалгыг намдаадаг. Нэг судалгаагаар ханиалга намдаадаг эмээс дутахгүй үйлчилж, бага насны хүүхдүүдэд тайван нойрсох боломжийг өгч байжээ. Мөн вирусын гаралтай хоолойн өвдөлтөнд 1 халбага цэвэр зөгийн балыг хүлхэж, хоолойгоо бүрхээхэд загатнаж, хөндүүрлэх нь намддаг.
• Элсэн чихрийг хэрэглэсний дараа цусанд богино хугацаанд шимэгдэж, цусны чихрийг нэмэгдүүлдэг байхад зөгийн бал нь аажим шимэгддэг учраас чихрийн шижинтэй хүмүүс багаар хэрэглэх боломжтой юм.
• Антиоксидантын агууламж өндөртэй учраас биед орсон чөлөөт радикалуудыг саармагжуулж, зүрх судасны болон бусад өвчнүүдийн эрсдлийг бууруулдаг. Мөн нойрсолтыг дэмжих, жижиг хэмжээний арьсны шарханд түрхэхэд эдгэрэлтийг хурдасгах, бактер устгах, дархлаа сайжруулах үйлчилгээтэй.
• Шинэ Зеландад ургадаг Манука зөгийн бал нь антибиотик үйлчилгээгээрээ бусад зөгийн балнуудаас илүү байдаг. Тийм учраас ходоод, гэдэсний бактерийн гаралтай үрэвслүүдийн эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй. Гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг давхар дэмждэг учраас хоол боловсруулалт, дархлаа тогтолцоонд сайнаар нөлөөлнө. Манука зөгийн бал нь амны хөндийд гарсан тууралт, үрэвслийг бууруулах гайхалтай үйлчилгээтэй.
• 100% цэвэр зөгийн балыг элсэн чихрийн оронд хэрэглэснээр цусны холестерол, триглицеридийг бууруулснаар зүрх судасны өвчин тусах магадлалыг бууруулна. Жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүс элсэн чихрийн оронд зөгийн бал хэрэглэхэд илүүдэл жингээ хасдаг.
No comments:
Post a Comment