Friday, April 19, 2013


Гүзээлзгэнэ

2013-04-19 17:39:43 - Эрүүл мэнд
Гүзээлзгэнэ нь сэтгэл санааг тайвшруулж таашаал өгдөг. Хэрэглэхийн өмнө эхлээд усаар сайтар угааж давстай усанд 5-10минут болгоод дахиж хүйтэн буцалсан усанд 1-2 минут угааж хэрэглэвэл амин дэм нь илүү их байдаг.
Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. 20 гаруй зүйл болон эрлийзжүүлэн гаргаж авсан гүзээлзгэнүүд бий. Амт нь чихэрлэг болон исгэлэн гэх мэт өөр өөр байдаг.
Хамгийн ихээр тариалагдан худалдаа, хоол хүнсэнд хэрэглэгддэг нь Цэцэрлэгийн гүзээлзгэнэ аж. С витаминаар баялаг бөгөөд 100 гр гүзээлзгэнэ 35 ккал илчлэгтэй. Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорж гүйцсэн нь улаан болно.
Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарч, унсаны дараа ургадаг. Бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.
Н.БАЙГАЛЬ 

No comments:

Post a Comment