Thursday, April 25, 2013

Гэр бүл, эмэгтэйчүүд, бодит байдал
Захын албан газар, компаниудаар ороход албан хаагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд болсон байгаа. Ихэнх нь ганц бие, нөх...өргүй, өрх толгойлсон хүүхнүүд зонхилно. Ийм болоход нийгмийн өөрчлөлт Монгол хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлжээ. 90-ээд оны эхээр хүн амын дийлэнх байсан малчдын охид хүүхдүүд дээд боловсрол эзэмшихээр бөөн бөөнөөрөө хот суурин газар руу “цутган” орж ирэв. Харин хөвгүүд мал дээрээ үлдлээ. Удалгүй их, дээд сургуулиуд охидоор дүүрэв.

Оюутнуудаас 4-6 жил сурахдаа элдэв асуудалд оролгүй, архи дарс уулгүй, төлбөрөө төлөөд тэсч гарч чадаж байгаа нь охид. Сургуулиас гарсан, завсардсан хүүхдүүдийн ихэнх нь банди. Архи ууна, хичээл тасална, төл¬бөрийн¬хөө мөнгөөр тансаглана, хэнэг-гүйтнэ. Гэхдээ бүгд тийм биш л дээ.


Охид бол хүүхэд гаргахаас өөр тохиолдолд сургууль завсардана гэж бараг үгүй. Сургуулиа төгсөөд гайгүй шиг ажлын байран дээр очиж байгаа нь нөгөө л хүүхнүүдийн арми. Ажил олгогчдын шалгуурт хүүхнүүдийн амьдралын төлөө гэсэн дайчин чанар, байгалиас заяасан үнэнч зан хамгаас илүү тохирно. Бас дээрээс нь няхуур, хариуцлагатай.

Монголын хүүхнүүд өнөөдөр харчуудаасаа дутах¬гүй өндөр боловсролтой болчихсон нь нууц биш юм. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн нэгэн гадаад ажилтан “Манай 90 орчим монгол ажилтны 80 гаруй нь хүүхнүүд бөгөөд тэдний 77 нь нөхөргүй. Дандаа 2-3 дээд сургууль төгссөн, гадаад хэлтэй, боловсрол өндөртэй хүүхнүүд. Ажил тарахад хэн нэг нь хүлээгээд зогсож байдаг. Даанч би гэр бүлтэй учир тэдэнтэй хамаагүй дотно харьцаанд ордоггүй байлаа” хэмээн ярьсан байдаг.

Үнэндээ тэд өөрөөсөө дор мэдлэг боловсролтой монгол эр¬чүүдээ голж, увайгүй, ар-чаагүй, архичин, мөнгө¬гүй, амиа хичээсэн гэх мэт хамаг л муу үгийг харамгүй хэлэх болж. Уг нь бид чинь эр зориг¬той, хүчирхэг ухаантай эр¬чүүдээ шүтэж ирсэн ард түмэн. Гэвч байдал өнөөдөр эсрэгээр эргэж, хүүхнүүд ганц бие явахыг илүүд үзэх болсон байна.

Огт хүнтэй сууж байгаагүй, хүнтэй сууж хүүхэд гаргасан ч амьдралдаа алдаж оносон 1-2 хүүхэдтэй өчнөөн хүүхэн Монголын нийгмийн хүнд ачааг нуруун дээрээ үүрэлцэн, эс хүссэн ч өрх толгойлсон эмэгтэй гэх гундуухан нэрээр овоглож явна. Тэд нөхөр хүсээгүйдээ биш. Алдрай бяцхан үрдээ сайн аав, түшигтэй эр хүн, халамжтай хань ижлийг хүсч л байгаа. Ар гэр, амьдралаа аваад явчих чадвар, Монгол эр хүний ноён нуруу, элэг бүтэн аз жаргалтай амьдралд дургүй хэн байх вэ.

Гэвч одоо цагт ийм эр хүнийг олоход өвсөн дотроос зүү олохтой адил хэцүү болжээ. Гай-гүй зарим нь гадаад, до¬тоо¬дод олон зуун мян¬гаараа ажил амьдралын мөр хөөн одож, байгаа хэд нь гэр бүлтэй байх нь гачлантай. Ялих шалихгүй хэргээр шронд хатаагдсан нь бас цөөн¬¬гүй. Өмнөх амьдралаас нь илүү гарахгүй, өрөөлийг бай¬тугай өөрийгөө нийгэмд аваад явчихаж чадахгүй ба鬬¬гаа эр хүнийг яалтай ч билээ.

Тиймээс ч мөнгө, өнгө¬тэй гадаадын хүнийг бор эрчүүдээсээ илүүд үзэх хандлага газар авч, зарим нь буруу сонголт хийснээсээ болж амь нас, эд эрхтнээрээ хохирсон тохиолдол гарах болов. Насанд хүрээгүй охид нэг эрээс нөгөө эрийн өвөр рүү эрвээхэй шиг л нисч, зөвхөн өнгө мөнгөний төлөө өдөр хоногийг өнгөрөөж байна. Охид садарлавал улс мөхнө гэдэг үг бий. Бид бүгдээрээ мэдсээр, харсаар байгаа ч ямар ч хяналт, хариуцлага алга.

Ардчилал зах зээлд шилжсэн 20-хон жилийн дотор нөхөргүй хүүхнүүдийн арми Монголын нийгмийн бүх давхаргыг эзлэв. Эх орны дайны үеийн Орос орон биш дээ. Дайн болоогүй, эрчүүд нь цэрэгт мордчихоогүй. Тэгвэл эрчүүд нь хаачсан эх орон вэ гэж хүүхнүүд маань биднээс асууж байна. Их хотын бүтээн байгуулалт дээр үү, эсвэл ОюуТолгой, Таван толгойд уу, хаана байна аа, ханхар сайхан Монгол эрчүүд минь гэж тэд хааяахан шүүрс алдан харьж явна.

Гадаадад 200 мянга орчим монголчууд ажиллаж амьдардаг гэсэн албан бус мэдээ байдаг аж. Тэдний ихэнх нь эрчүүд бөгөөд зөвхөн Солонгост гэхэд 25 мянган монгол эр хар ажил хийн хараар амьдарч байгаа тоо бий. 25 мянган монгол бүсгүйн нөхөр, 25 мян-гаас ч хэд дахин илүү хүүх¬¬дүүдийн аав харьд байна гэсэн үг. Гадаадад ба鬬гаа монголчууд бүгд хар ажил хийдэг үү гэвэл бас тийм биш. Майкрософт зэрэг дэлхийн томоохон ком¬па¬ниудад мэдлэг чадвараараа үнэ¬лэгдэн өндөр цалин аван ажиллаж байгаа залуус зөндөө. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчууд жилдээ 300 сая ам.долларыг эх орондоо гуйвуулдаг аж. Хэдийгээр Монголдоо ажиллаад олохгүй мөнгийг илгээж байгаа ч харийн газар олон жил удаан ажиллах нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Манайх шиг гурван сая хүрэхгүй цөөн хүн амтай улсад эмэгтэй тэргүүлэгчтэй өрх 150 мянга гарчихсан байгаа нь дэндүү их тоо юм.

Улсын үндэс бол гэр бүл байдаг. Өчнөөн олон сайхан гэр бүл, сайн залуус байгааг үүгээр үгүйсгэх гээгүй юм шүү. Гэхдээ ажил, амьдралаа нуруундаа үүрсэн нөхөргүй хүүхнүүд дэндүү олон болжээ. Тэднээс гадна нөхөртэй мөртлөө өрх толгойлсон эмэгтэй шиг хүүхнүүд бас зөндөө байна. Тэдний буруу биш. Эрчүүд улстөр, уул уурхайд олуулаа байгаа ч нийгэмд дэндүү цөөн болж байгаа нь Монголын эмгэнэл болчихоод байна.

2010 оны хүн амын тооллогоор улсын хэмжээнд эмэгтэй тэргүүлэгчтэй өрх 153.6 мянга тоологдсоноос 75 хувь нь хотод, 25 хувь нь хөдөөд байгаа гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн үед гэр бүл салалт ихсэж, улам залуужих хандлагатай болов. Тэдний 54 хувь нь итгэл алдарсан, 47,3 хувь нь санхүүгийн бэрхшээл, 41 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүлээ цуцлуулжээ. Мөн гэр булээ цуцлуулж буй өрхийн 70 гаруй хувь нь 0-15 насны хүүхэдтэй гэсэн судалгаа байна.

Гэр бүлийн үнэ цэнийн тухай уламжлалт ойлголт алдагдаж, хүмүүс гэрлэхийн эсрэг үзэлтэй болж, хамтран амьд¬рах гэдэг нэр томъёо ч гарч ирэв. Энэ бол үндэстнийг мөхөөх чимээгүй алуур юм. Солонгост 20 жилийн өмнө манай улс шиг гэр бүлийн задрал маш их явагдаж байсан бөгөөд тухайн үед нь төр засгийн зүгээс маш сайн гэр бүлийн ту-хай хууль баталж, Гэр бүлийн яамыг хүртэл байгуулж бай¬жээ.

Манайд ч гэр бүлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж илүү сайжруулахаар зарим гишүүд хуулийн төсөл өргөн бариад байгаа. Гэр бүлийн хуулийн шинэ төс¬лөөр хамтран амьд¬рагчдыг дэмжихгүй, гэр бүл сал¬гасан, гэр бүлийн үнэт зүйлд хохирол учруулсан хүнд хуулийн хариуцлага хүлээл¬гэнэ гэх зэргээр олон сайн өөрчлөлт орсон. Гэр бүл салалтаас хүүхэд, эмэг¬тэйчүүд хамгийн их хохир¬дог. Одоогийн хуулиар бол эд хөрөнгөө тэнцүү хуваагаад хэл амгүйхэн шиг хоёр тийш болж байгаа. Үл хөд¬лөх хөрөнгө, хувьцаа, үнэт цаас эзэмшигчийн талд үл¬дэхээр хуульчлагдсан байдаг юм.

Монголд үл хөдлөх хөрөнгийг ихэнх тохиолдолд эрчүүд эзэмшдэг. Тэгэхээр эрчүүд илүү их хөрөнгө дээр үлддэг гэсэн үг юм. Насаараа хиртэй цамцыг нь угаасан хөөрхий эхнэрүүд хуучин байрны тал, ямбий машинтай л хоцорно. Энэ нь амьдралын баталгаа болж чадахгүй. Харин эрчүүд болохооор хэд хэдэн залуу эхнэр сольж, том үйлдвэр, компанийнхаа хувьцааг хүртсэн шиг тансаг амьдарч байна. УИХ-ын эрхэм гишүүдийн хэд нь анхны зохиосон амьдралаараа хорвоог туулж, хэд нь хуучин эхнэрээ залуу амрагаар сольсон бол доо.

Үүнээс гадна хамгийн чухал зүйл болох хүүхдийн өмчлөл, өмгөөллийн асуудал гэр бүлийн тухай хуульд бараг тусгагдаагүй гэж хэлж болно. Үсний хавчаар эхнэрийнх, сахлын машин нөхрийнх, тоглоом хүүхдийн өмч гэсэн хуучин хандлага яг хэвээрээ байгаа. Эцэг, эх хоёр нь салж, хөрөнгөө хувааж авлаа гэхэд хүүхдэд тоглоомоос өөр юу ч оногдохгүй гэсэн үг л дээ.

Шинэ хуулийн төсөлд эдгээр асуудлыг нухацтай тусгасан юм билээ. Гэвч уг хуулийн төслийг Байнгын хороон дээр манай эрэлхэг эрчүүдийн арми унагасан. Монголын нийгэм, үндэсний аюулгүй байдалд амин чухал энэ хуулийн төслийг яагаад буцаав гэдэг нь тодорхой бус. Гэр бүлийн тухай маш сайн хууль батлагдан гарснаар гэр бүлийн задрал зогсож, гэр бүлийн үнэ цэн нэмэгдэн, үндэстэн тогтвортой өсч хөгжих учиртай юм.

Ээж, аавтайгаа элэг бүтэн өснө гэдэг хүүхдийн хувьд хамгийн том жаргал. Жаргал амтлах жаа¬хан зүрхэндээ амьдын хага¬цал үзэж өссөн тэр хүүх¬дүүд яаж Монгол орноо хөг¬жүүлэх, эх орноо хайр¬лах тухай бодож чадах юм бэ. Харин ч эсрэгээр хувь заяандаа гом¬дож, аавыгаа, ээжийгээ зүрхэндээ үзэн ядсан хүмүүс болж өсч байгаа ч юм билүү. Монголын ирээдүй болсон үрс бүрд адилхан хайр хэрэг¬тэй байна. Хайраар дут¬сан хүүхэд ухаанаар дутаж өс¬дөг. Магадгүй, тэдэнд энэ хууль эхийн сүү, эцгийн хайрыг нь орлохгүй ч хүн болж өсч хүмүүжихэд нь сайнаар нөлөөлж, шөнө бүр нөхрөө хүрээд ирэх болов уу гэж зүрхээ чагнан хүлээх залуу ээжүүдэд нөмөр нөөлөг болох учиртай.

Тиймээс энэ хуулийг нэн даруй баталж, хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэ асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол үндэстэн мөхөх аюул ойрхон байна.

Сэтгүүлч, яруу найрагч Гомбо-Очирын Нэргүй
2012 он. Улаанбаатар хот

No comments:

Post a Comment