Хэдийгээр хүний биеийн эрхтнүүдийг онцгойлон чухал эсэхээр нь ялгаварлах нь харьцангуй ойлголт боловч яалт ч үгүй хамгийн чухал эрхтнүүдийн нэг бол тархи юм. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гол цөм болсон энэ эрхтэн өнөө хэр нь бүрэн дүүрэн нууцаа нээгээгүй байна. Гэвч эрдэмтдийн уйгагүй судалгааны ачаар тодорхой хэмжээний нээлтүүд хийгдсэн ба эдгээртэй холбоотой баримт, мэдээллүүд ихээр цацагджээ. Эдгээрээс хамгийн сонирхолтой байж болох 10 баримтыг та бүхэнд хүргэж байна.
1. Тархин доторх нервийн импульсууд 170 миль/ц хурдтай аялж байдаг. Тийм болохоор бид ямар нэгэн нөлөөлөлд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Жишээлбэл гараа түлэхэд өөрийн эрхгүй гараа татаж авах ба түлэгдэх үед мэдрэлийн эсүүд тархинд мэдээлэл дамжуулна. Тархи үүнийг маш хурдан тооцоолоод ямар үйлдэл хийхийг биеийн булчингуудад зааж өгдөг гэх юм уу даа.
2. Хүүхэлдэйн кинонууд дээр хэн нэгний тархинд гайхалтай санаа орж ирэнгүүт толгой дээр нь гэрэл асдаг нь амьдралаас бас ч гэж хол тасарсан зүйл биш гэлтэй. Таныг унтаж байх үед тархи 10 Ваттын чийдэнг асааж дөнгөх хэмжээний энерги ялгаруулдаг.
3. Хүний тархины багтаамж гэдэг хүн төрөлхтний хувьд харьцангуй ойлголт болоод байна. Учир тархийг бүрэн төгс судлаагүй учир хэмжих нэгжээс эхлэн тэд эд гэж хэлж чадахгүй байгаа юм. Ямартай ч компьютрийн хэллэгээр бол 1000-3000 Terabyte (1 Terabyte = 1024 Gigabyte) багтаамжтай гэж хэлж болохоор байгаа гэнэ. 900 жилийн түүхийг агуулсан Британи Үндэсний Архивийн нийт мэдээлэл гэхэд л 70 орчим Terabyte байдаг ба ингээд үзэхээр хүний тархи Британника нэвтэрхий толийг хэд дахин хадгалах чадвартай юм байна.
4. Тархи биеийн жингийн дөнгөж 2%-ийг эзэлдэг мөртлөө бусад эрхтнүүдээс хамаагүй илүү хүчилтөрөгч хэрэглэдэг. Ойролцоогоор нийт авч байгаа хүчилтөрөгчийн 20%-ийг ашигладаг байна. Тийм болохоор гүнзгий амьсгалж тархиа баярлуулцгаая :P
5. Хүний тархи ямар үед хамгийн идэвхтэй ажилладаг вэ? Магадгүй та шийдвэрлэх асуудал, хичээл ном, ажил төрөл гээд өдрийн цагаар ачаалалтай байдаг гэж бодож болох юм. Гэвч эсрэгээрээ буюу биднийг унтсан хойгуур маш идэвхтэй ажиллаж эхэлдгийг эрдэмтэд тогтоосон боловч ямар учиртайг нь олж мэдэж чадаагүй байна.
6. Дээрх судалгаан дээр үндэслэн их зүүдэлдэг хүн өндөр IQ-тай байх магадлалтай гэж зарим эрдэмтэд үздэг гэнэ.
7. Нэлээд урт хугацааны турш зарим эрдэмтэд болон эмч нар тархины нейронууд өсдөггүй, дахин шинээр бий болдоггүй гэж үздэг байжээ. Гэвч биеийн бусад хэсэг шиг л өдөр тутам шинээр үүсч бий болж байдаг нь тодорхой болсон байна.
8. Тархин дахь бүх нейронууд адилхан биш. Иймээс мэдээллүүд өөр өөр эсүүдээр өөр өөр хурдтайгаар дамждаг байна. Хамгийн доод тал нь 0.5 м/c байдаг бол хамгийн хурдандаа 120 м/с байдаг байна.
9. Хэдийгээр тархи мэдрэлийн системийн төв нь боловч өөрөө өвдөлтийг мэдэрдэггүй. Гэхдээ тархины гадарга дахь тойрон хүрээлсэн маш их эс, цусны судсууд нь мэдэрдэг.
10. Хэвийн тархины эс нь шингэн, цэлцэгэнэрхүү шинж чанартай байдаг. Учир нь тархины 80 хувь нь ус байдаг.

No comments:
Post a Comment