Monday, May 20, 2013

Хүний гараар бүтсэн гайхамшиг - Таж Махал


Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Шах-Жаханы /1627-1658/ ноёрхлын үед уран барилгачид Моголын хаант улсын өвөрмөц хэв маягийг бий болгожээ.
Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.

Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг Таж Махал нь Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Тухайн үед Энэтхэгт байсан бүх бунхныг сүрлэг хэмжээ, чамин тансагаараа давсан таван бөмбөгөр оройтой бунханг 1630-1652 онуудад босгожээ. Таж-Махалын бунханы өндөр нь бөмбөгөр оройг оролцуулан 74 метр өндөр ажээ. Уг байгууламжийг газраас тусгаарласан хавтан дээр цагаан гантигаар барьсан ба тэгш өнцөгт энэ барилгын ханыг гүн ухмал хаалга, цонхнуудаар чимжээ. / Суурийн тал бүр нь 95 метр / Суурийн тавцангийн дөрвөн өнцөгт тэнгэр лүү цойлох цамхгууд байрлуулсан нь лалын шашны сүмийн байгууламжийг санагдуулна. Энэхүү гайхамшигт байгууламжийг барихад хорин мянга орчим хүн оролцжээ.Таж-Махалын төслийг боловсруулахад Агра хотын уран барилгач Устад-Иса тэргүүлсэн Энэтхэг болон Дорнын бусад орны шилдэг уран барилгачид оролцсон гэж үздэг юм. Мавзолейн эргэн тойронд гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, голд нь худаг гаргаж, гадна дотор талыг нь гантигаар өнгөлжээ. Усан оргилуур бүхий услалтын сувгийн дагуу агар мод тарьж ургуулжээ.
Анх Могулын эзэнт гvрний хаан Шах Жахан хайртай эхнэр Мумтаз Махал нь тєрєлтийн хvндрэлээс болж нас барахад, дурсгалд нь зориулан мєнхийн хайрын бэлгэдэл болгон барьсан гэдэг. Таж Махалыг ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл болгохын тулд газар газраас авчирсан урчуудыг сүмийг барьж дуусахад нь их цайллага хийж, тэр цайллага дээр гарыг нь тас цавчсан гэдэг домог байдаг. Таж Махалын сүмийн оройгоос хатны магнай дээрх очир алмасанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч, тал тал тийш гэрэл цацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Удаан үргэлжилсэн ажил дууссан уу гэхэд урчууд эзэн хаанд ялихгүй юм үлдсэн учраас "дууссан" гэж хэлсэн аж. Нэгэнт дууссан гэсэн учраас хаан урчуудын гарыг тасдах тушаал буулгахад урчууд зөвхөн хатны магнай дээр тусах тусгалын хийц дутуу байгааг хэлэхэд амиа хамгаалахын тулд худал хэлж байна хэмээн санаад тэдний гарыг тасдаж, архитекторын нүдийг сохолсон гэдэг. Тиймээс Таж махалын оройгоос нарны гэрэл тусах бус борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдаг юм. Энэ домгоор бичсэн "Таж Махалын нулимс" гэдэг өгүүллэг байдаг.
Таж Махалыг барихад зориулж бараг азийн єнцєг булан бvрээс буюу Ражастанаас цагаан гантиг, Панжабаас хаш чулуу, Хятадаас болор, Тєвдєєс оюу, Шри-Ланкаас биндэръя, Арабаас карнелийг авчирж шигтгээ хийж байсан гэдэг. Тажид орох материалыг зєєж 1000 заан ажиллаж байсан ч гэж ярьдаг юм билээ. Одоогийн мєнгєн дvнгээр шилжvvлж бодоход хагас тэрбум орчим долларын єртгєєр бvтсэн Перс, Энэтхэг, Араб маягийн барилгын хэв загварыг хослуулсан энэхүү нvсэр том бунхан нь Дэлхийн долоон гайхамшгийн нэгэнд зүй ёсоор тооцогддог.
Эх сурвалж: "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүл

No comments:

Post a Comment