"Утгын чимэг-2013" богино өгүүллэгийн наадмынгуравдугаар байрт орсон МЗЭ-ийн шагналт зохиолч, яруунайрагч Жигмэддоржийн Сарантуяагийн өгүүллэгийгтолилуулж байна.
Одоогоос хэдэн жилийн өмнө би Германд ажиллаж амьдардаг дүүгийнхээ урилгаар Кёльн хот дахь гэрт нь зочиллоо. Энэ тэрийг сонирхон, юм үзэж эхэндээ сайхан байсан ч сар гаран болохын алдад уйдах янзтай. Нэг өдөр дүүдээ хэллээ," -Энэ улс орны чинь амьдралыг гаднаас нь хэн ч харчихна. Юм бичдэг хүн байна даа, эгч нь айл гэр, хүн зоны нь амьдралтай танилцая" гэж үгэлсээр байж, хүүхэд асрах ажилд орлоо доо.
Төрөөд хоёр сар гаран болж байгаа нялх амьтныг Маркус, аав ээжийн нь шоглон хэлснээр "аашт" гэх таван настай хүүг Макс гэнэ. Хоёр хүү тусдаа нэг, нэг том өрөөнд байх нь миний гайхшийг төрүүлэв.
Элдэв тоглоом, энэ тэр юм унжуулсан хөөрхөн модон орон дотор хөмсөг, сэвлэг гэхээр юмгүй мулзан шар амьтан унтана. Урт шар сормуус нь үл мэдэг чичигнэн, шилээ шөргөөх аядсанаа сэрж буй бололтой мурчигнан, улаан буйл гаргаж жигтэй чангаар бахирлаа. Би сандарч хүүг өвөр дээрээ авахдаа эрхгүй сэвлэгийг нь үнэрлээдхэвэл монгол хүүхдийн зулайнаас сэнхийдэг энхэр хөөрхөн үнэр бус, содон сонин савангийн үнэр хамар цоргив.
Одоогоос хэдэн жилийн өмнө би Германд ажиллаж амьдардаг дүүгийнхээ урилгаар Кёльн хот дахь гэрт нь зочиллоо. Энэ тэрийг сонирхон, юм үзэж эхэндээ сайхан байсан ч сар гаран болохын алдад уйдах янзтай. Нэг өдөр дүүдээ хэллээ," -Энэ улс орны чинь амьдралыг гаднаас нь хэн ч харчихна. Юм бичдэг хүн байна даа, эгч нь айл гэр, хүн зоны нь амьдралтай танилцая" гэж үгэлсээр байж, хүүхэд асрах ажилд орлоо доо.
Төрөөд хоёр сар гаран болж байгаа нялх амьтныг Маркус, аав ээжийн нь шоглон хэлснээр "аашт" гэх таван настай хүүг Макс гэнэ. Хоёр хүү тусдаа нэг, нэг том өрөөнд байх нь миний гайхшийг төрүүлэв.
Элдэв тоглоом, энэ тэр юм унжуулсан хөөрхөн модон орон дотор хөмсөг, сэвлэг гэхээр юмгүй мулзан шар амьтан унтана. Урт шар сормуус нь үл мэдэг чичигнэн, шилээ шөргөөх аядсанаа сэрж буй бололтой мурчигнан, улаан буйл гаргаж жигтэй чангаар бахирлаа. Би сандарч хүүг өвөр дээрээ авахдаа эрхгүй сэвлэгийг нь үнэрлээдхэвэл монгол хүүхдийн зулайнаас сэнхийдэг энхэр хөөрхөн үнэр бус, содон сонин савангийн үнэр хамар цоргив.
Би "Өө хөөрхөс" хэмээн харамсангуй дуу алдаад бүлээсгэж тавьсан угжтай сүүг нь өглөө. Хүү цадаагүй юм уу, ер ийм уйланхай юмсан уу бахирсаар л байлаа. Нарийн цаг минутаар хооллодог болохоор нэмж өгөх аргагүй. Хоосон шил соруулж гэдсийг нь дүүргэлтэй биш, дэмий л бүүвэй аялан өрөөн дотуур хэсэг алхав. Хүүгийн нүд анилдан онилдон байснаа унтсан хэдий ч удсангүй сэрээд дахиад л бахирч гарлаа. "Герман хүүхэд ийм байдаг юм болов уу , миний хоёр хүү чинь ингэж уйлдаг байгаагүй дээ. Хүүхдээ уйлахад мөөмөө л өгдөг дөө, ер яалтай билээ" гэж бодонгоо эх хүнийхээ зөнгөөр энгэрээ ярж, бас ч ийш тийш харж сэрэмжлээд уруулд нь хөхнийхөө толгойг хүргэтэл тэр өмөлзөн тэмтэчсээр үмхэж авангаа сурамгай нь аргагүй хөхөж гарах нь тэр. Хүү хэсэг шуналтай сорж байснаа сүү гараагүйд гоморхсон мэт эхэр татан санаа алдаад, амаа ангайсан хэвээр унтаж орхив. Би "Сүүгүй хэдий ч эхийн л мөөм юм хойно энэ зэргийн амьтныг хуураад дуугай болгочихтойгоо байна" хэмээн дотроо хөөрөв.
Хүүг унтуулчихаад хажуугийн өрөөнд байх "аашт" гэгдэх Макс дээр орлоо. Тэр харин ч надтай надгүй, өөрийгөө болгочих болтой.Томоо цаас дэлгэчихсэн юуг ч юм зурж сууснаа надаас нуух аядан гараа алдлан дарж хэвтлээ.
Би дөхөж очоод цээжилж авсан хэдэн герман үгээ хэлж, гартаа барьж яваа дэвтэр дээрээ хурдхан гэгч нь морины толгой зураад харуулбал нэг их тоосон шинжгүй, харин "үргэлжлүүлээд зур" гэж дохиж байна. Тэр миний зурахыг гар дагуулан харж байснаа морины маань хажууд нохой зураатахлаа. Сүүлийг нь зуралгүй орхисонд би өөрийнхөө харандаагаар сүүл нэмэв.
Хүү хөгжилтэй инээж, зургуудаа үзүүллээ. Аав, ээж, бас жаахан дүүгээ хамт байгаагаар зурж. Германаар юуг ч юм шулганан тэднийгээ зааж баахан ярихад нь би бага сага ойлгосон ч нийцэрхэн инээж ,толгой дохин суухдаа. "яагаад аав ,ээж нь Максыг "аашт" гэсэн юм бол, хөөрхөн л ааштай хүү байна шүү дээ "гэж бодов.
Хоёр сартай мулзан шар хүүг "Хүү хаа байна, хүү хаа байна" гэхэд нэг муу мурчийн инээх аядаж, амаа том ангайн хөөрдөг боллоо. Уйлаад байвал мөөмөө үмхүүлчихдэг, тэгээд ч бувар бувар үлгэж байснаа унтаад өгдөг болж билээ. Макс бид хоёр бүүр ч дотно андууд болж , тэр намайг ирэхийг хүлээж, өглөө хаалган дээрээ угтана.
Макс германаар, би герман монголоор хольж хутган ярьж, юу дуртайгаа зурдаг байлаа. Би морь, гэр, араг шээзгий хүртэл зурна. Макс миний зурсан арагийг "Та шувууны торийг буруу харуулж зурсан байна" гэснээр хоёул баахан хөхрөлдлөө.
Нэг өдөр буйдан дээр тухлан дүүг нь унтуулах санаатай "Ээ бүүвэй, ээ бүүвэй" хэмээн аялгуулан, өөрөө ч нүд анилдан суутал Макс өрөөнд ороод ирчихсэн "Би хажууд чинь сууж болох уу" гэж байна. "Тэгэлгүй яахав суу. Энд унтсан ч болно шүү дээ дүүгийнхээ өрөөнд" гээд өөртөө наалдуулан хоёуланг нь бүүвэйлж гарлаа.
Макс "Ээ бүүвэй гэж юу гэж байгаа юм "гэж асууж байх шиг.
"Ээжийн хайрын үг. чамд хайртай, миний хүү унтаарай" гэж байгаа юм. Ээж чинь тэгж бүүвэйлдэг биз дээ" гэвэл хүү дуугай толгой сэгсэрлээ. Би түүний гуниг шингэсэн нүдийг удаан харж тэвчсэнгүй.
-За тэгвэл Аниа нь та хоёрт бүүвэй зохиож өгье гээд
-Алексын хөөрхөн шар хүү бүүвэй бүүвэй
Ахыгаа дуурайсан мулзан шар дүү бүүвэй бүүвэй
Хоёулаа хөөрхөн, Жулиягийн хүүхдүүд бүүвэй бүүвэй
Хонгор зүстэй немцийн жаалууд бүүвэй бүүвэй гэж амандаа орсноор толгой холбон дуулж бүүвэйллээ. Макс чухам юу гээд байгааг маань мэдэхгүй ч "Бүүвэй" гэдэг үгийг надтай хамжин томоо цаасан дээр монголоор бичүүлж авлаа.
Тэр өдрөөс хойш би бүүвэй аялан, тэр хоёр ч анилдан онилдсоор гурвуул нийлж аваад хөөрхөөн унтчихдаг боллоо.
* * *
Ийнхүү хоёр хөөрхөн амьтантай өдөр хоногийг өнгөрөөж, орой аав ээжид нь хүлээлгэж өгсөөр хагас сар болж байтал нэг өдөр хэрэг бишдлээ.
Орой намайг авахаар дүүг ирэхэд гэрийн эзэгтэй ямар нэгийг чухалчлан ярьж ширээ засан "суу, тухал" болоод явчихав. Бид хооллож, гэрийн эзэд баярлаж талархсанаа хэлж буй янзтай. Гэтэл Макс гэнэт босон харайж дээшээ өрөө рүүгээ гүйлээ. Би дүүгээс "Чи эдэнтэй юу яриад байгаагаа надад хэлээч дээ. Макс нэг л хачин..." гэвэл
-Макс таныг жинхэнэ ээжийгээ болгож авна гэж аав, ээждээ хэлсэн байна. Тэгээд өнөөдрөөс гэртээ ажиллуулахгүй, баярлалаа гээд үдэлтийн зоог барьж байна гэх нь тэр.
-Хөөх. Яадаг билээ. Амьтны хүүхэд тэгтлээ их дасгахаар юм болоогүй дээ. Надаас хүүхдүүдээ харамлаж байна гэсэн үг үү гэтэл дүү
-Ер нь бол тийм. Хариад ярья гээд явахаар бослоо. Дахиад ирэхгүй нь гэхээс өнөө муу мулзан шарыг нэг үнсчихмээр, Максыг ч нэг тэвэрчихмээр санагдаад дэмий л шат руу харвал гэрийн эзэгтэй мөрөөр тэвэрч аваад монголоор чүү ай "баяллаа сага" гээд үүд рүү алхах нь юу юугүй хөөлөө дөө. Гэтэл Макс шат уруудан гүйж ирээд хөлнөөс зууран "Сага, сага" гэж голынхоо дуугаар бахирах нь тэр. Надтай цуг явна хэмээн өөрийн гэх юмаа хийдэг үүргэвчээ үүрч, өвлийн зузаан гутал өмссөн харагдана. Би хэрэг хийсэн хүн шиг нугдайж, нүд бүрэлзэн, нулимсаа залгив. Ээж нь Максыг угз татан надаас салгахад муу үүргэвч нь газар унаж, хэдэн тоглоом, миний зурж өгсөн зургууд бас "Бүүвэй" гэж томоор бичсэн цаас газар уналаа. Би Максын толгойг хальт илээд авахдаа ээжийнх нь хөл дороос өнөөх "бүүвэй" гэж бичсэн цаасыг л шүүрч амжсан юм.
Мод бут,цэцэг жимсээр хүрээлэгдсэн асар том байшингаас бид хоёр яаран холдлоо Дүү жолоо мушгингаа:
-"Жаргалтай газар хүн, өвстэй газар мал тогтдоггүй" гэдэг шиг зүгээр л юмаа бичээд, юм үзэж сонирхоод гэрт байж байхгүй, айл гэр энэ тэр гэж байж, амьтны хүүхэд эвгүй байдалд оруулчихлаа даа. За яахав, тэгж байгаад яваандаа мартчихна биз дээ" гэж байна.
Би дүүдээ уураа гаргаж "Мартана гэнэ шүү. Мартдаггүй л байхгүй юу. Мулзан шар маргааш мөөмөө нэхэж уйлна, тэр эх шүү юм нь ер хөх дэлэнтэй амьтан уу, үгүй юу, нялх амьтанд хаймар зуулгачихаад, бас эмч гээд байгаа шүү. Унтуулах гэж бүүвэй аялсан, уйлаад байхаар нь мөөмөө өгсөн. Юу нь болохоо байчихаав" гэтэл дүү огцом тоормосоо гишгэж би золтой л урд шил мөргөчихсөнгүй. Дүү:
-Юу? Мөөмөө өгсөөн. Одоо, та юу даа? гэж дайны сураг сонссон хүн шиг нүдээ дүрлийлгэн бачимдах нь тэр. Би:
-Тэгсэн, яадгийм, уйлаад байгаа амьтныг, чи бол хараад суух уу. Харин ч монгол эхийн мөөмийг хөхсөн азтай хүү гэж ирээд л өөрийгөө өмөөрлөө.
-Яана аа. Та арай ч дээ. Алексийнх ашгүй камер тавиагүй юм байна л даа. Камерт орсон бол та өдийд өнгөрсөөн. Шоронд суусан. Мөөмөө хөхүүлсэн гэнэ шүү. Өөр яасан?
-Яах юу байдгийм, өхөөрдсөн, үнсэж үмхэлсэн. Эрхлүүлсэн, тэгээд юу гэж. Үгүй ер шоронд хийнэ гэнэ шүү. Хүүхэд хайрласных нь төлөө юу? гээд хоолойд торсон нулимсаа залгингаа "Пээ. Тамхилсны маань мэдсэн бол би ч толгойгоо авахуулах байж л дээ" гэж бодлоо.
Тэнгэр баганадсан байшин барилга, шил толин цамхагууд нулимстай нүдэнд минь дайвалзан, хариугүй нурах гэж байх шиг. Би Макс хүүгийн "БҮҮВЭЙ" гэж томоор бичсэн цаасыг нямбайлан өвөртөө хийгээд "Ээждээ, хоёр хүүхэд дээрээ очъё доо" гэж өөрийн эрхгүй шивнэлээ.
No comments:
Post a Comment