Wednesday, June 12, 2013

АНУ ирэх сарын 4 гэхэд цагаачлалын хуулийг батална



http://www.olloo.mn/pic/images/2013/06/13/600.jpgАНУ-ын Сенатын танхим Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг албан ёсоор дэмжлээ. Сенатын танхимын 82 гишүүн уг хуулийг дэмжиж, 15 хүн татгалзсанаар уг хуулийн төсөл эхний шатанд батлагдсан. Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг найман гишүүн санаалчилсан юм.

Ирэх сарын 04-нд буюу АНУ-ын улс тунхагласны өдрөөс өмнө Конгрессын танхим Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг эцэслэн батлах боломжтой аж. Хуулийг дэвшүүлсэн гишүүд ч итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Сенатын санал хураалтаас өмнө уг хуулийн төслийг идэвхтэй дэмжигч, Ерөнхийлөгч Барак Обама “Энэхүү олдошгүй нөхцөл боломжийг ашиглаж, өнөөгийн цагаачлалын бодлогыг тууштай өөрчлөх хэрэгтэй” хэмээн Сенатын гишүүдэд уриалсан байна.

Цагаачлалын хуулийн шинэчилсэн төсөл нь хил хамгаалалтыг чангатгах, АНУ-д амьдарч буй 11 сая гаруй хууль бус цагаачдыг хууль ёсны болгох, ирээдүйн техникийн боловсон хүчин болон хөдөлмөрлөх хүчнийг ажиллуулах стандарт, дүрэм журамтай болгох гэсэн гурван агуулга багтжээ. Куйннипиак их сургуулиас өнгөрсөн сард явуулсан судалгаагаар америкчуудын 70 хувь нь цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг дэмжиж, Конгрессын танхим батална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
 

Б.Сансартуяа
Оллоо.мн
 

No comments:

Post a Comment