Хүний биеийн 70 хувь нь ус байдаг тул бид эрүүл явахын тулд хангалттай хэмжээний ус ууж байх шаардлагатай. Ус бидний биед шим тэжээллэг бодисуудыг дамжуулан өгч, ялгадас гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг. Ус нь хүний биеийн дулааныг хянаж, үе мөч, эрхтнүүд, эд эсийг шингэнээр хангадаг.
Хүний биед явагддаг бараг бүх химийн урвал усархаг орчинд болж байдаг. Ус бол эх дэлхийдээ амьдарч буй бүх хүний уудаг байсан хамгийн анхны байгалийн гаралтай ундаа бөгөөд цай, шар айраг, дарс гаргаж авахаас бүр өмнө бүгд усаа уусаар хувьсан хөгжсөөр ирсэн билээ. Хэдийгээр аяга ус уух нь ямар нэгэн эргэлзэх зүйл биш боловч дэлхийн энэхүү хамгийн эртний ундааны талаар ойлголт муутай, их зүйл асууж шалгаадаг хүмүүстэй би байнга учирч байдаг юм.
Тэгэхээр энд усны талаар таны мэдвэл зохих 5 зүйлийг зөвлөе.
• Олонх хүн өдөрт 8-12 аяга (2-3литр) шингэн уух шаардлагатай. Мэдээжийн хэрэг, хүмүүсийн нас, хүйс, хэр зэрэг идэвхтэй хөдөлгөөнтэй амьдардаг зэргээс шалтгаалан энэ хэмжээ ялгаатай байж болно. Гэхдээ л ямар ч хүн өдөр бүр биеийн жингийнхээ 25 кг тутамд нэг литр орчим ус (шингэн зүйл) уудаг байх хэрэгтэй гэж үздэг. Олонх хүний хувьд энэ хэмжээ нь бидний сонсож дадсан өдөрт дор хаяж 8 аяга ус уу гэдэг хэмжээ юм.
• Таны уух ус халуун эсвэл хүйтэн байх эсэх нь тийм ч чухал биш. Ундаалах шингэн халуун ч байсан, хүйтэн ч байсан ялгаагүй адилхан цангаа тайлна. Гэхдээ халуун, хүйтэн ус нь, шингэн зүйл нь их бага уулгахаараа ялгаатай байж болох юм. Зарим хүн мөстэй хүйтэн ус уух нь жин хасахад тустай гэж боддог, хүйтэн ус биеийн жингийн хэмжээнд хүрч бүлээн болсноор илчлэг шатаахад нөлөөдөг гэж тэд боддог байх. Онолын хувьд ийм байж болох ч, үүнд зарцуулагдах илчлэгийн калорийн хэмжээ маш өчүүхэн багаас гадна – та хоолойгоо өвтгөх зэрэг эмгэг авч болзошгүй.
• Жимс, хүнсний ногоо нь таны өдөртөө уух ёстой усны 20 гаруй хувийг хангаж чадна. Усархаг жимсүүд таны шингэний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв та хоол хүнсэндээ жимс ногоо ихээр хэрэглэдэг бол, хоолныхоо хамт шингэн зүйл сайн уудаг бол усныхаа хэрэгцээг хангадаг байж магадгүй. Ногооны салад, брокколи байцаа, хүрэн будаа, тарвас орсон хоол идвэл бараг 3 аяга шахам ус уусантай тэнцэнэ. Нөгөө талаар, олонх хүмүүс боловсруулсан хүнс буюу “хуурай хоол” ихээр иддэг ба ийм хүнс усыг маш бага хэмжээгээр агуулдаг. Жишээлбэл, бяслагтай хавчуурга, уут чипс зэрэг нь аяганы талд хүрэхгүй ус агуулдаг.
• Хоол идэж байхдаа ус уух нь хоол боловсруулалтанд муугаар нөлөөлөхгүй. Зарим хүмүүс хоол идэхдээ шингэн их уудаг зарим нь үгүй. Хоол идэхдээ шингэн зүйл уух нь сайн бөгөөд ус нь хоол боловсруулалтанд ямар нэгэн сөрөг байдлаар нөлөөлөхгүй, тухайлбал ходоодны шүүсийг шингэрүүлж сулруулдаггүй. Өдрийнхөө туршид хэрэгцээт усаа ууж чадаж л байвал чухал болохоос чухам хэдийд уух нь чухал биш.
• Савласан ус гоожуурын уснаас илүү цэвэр гэсэн баталгаа байхгүй. Гоожуурын уус уух уу, эсвэл савласан ус уух уу гэдэг нь хувь хүний өөрийнх нь гаргах шийдвэр. АНУ-д бол гоожуурын усны стандартыг Байгаль Орчин Хамгаалах Агентлаг тогтоож тогтмол шинжилж шалгаж, жил бүр хэрэглэгчдэдээ чанарыг нь тайлагнадаг. Савласан усны асуудлыг Хүнс ба Эмийн Захиргаа (FDA) зохицуулдаг. Савласан усны стандарт нь гоожуурын усны стандарт шиг байх ёстой хэдий ч тогтмол шинжилж шалгаад хэрэглэгчиддээ тайлагнаж байх боломж хомс. Савласан усны 25 хувь нь ердийн гоожуурын ус гэсэн мэдээлэл байдаг нь савлахаас нь өмнө өөр ямар нэгэн нэмэлт ажиллагаа орсон байхыг үгүйсгэхгүй гэсэн үг.
Таны амьдран сууж буй хотын усан хангамж эрхэлсэн байгууллагууд усныхаа чанарын тухай тайлан мэдээллийг тогтмол гаргах нь танд гоожуурын усаа уух уу эсвэл зөвхөн савласан ус уух уу гэдэг шийдэр гаргахад туслана.
No comments:
Post a Comment