Tuesday, January 14, 2014

Сэтгэл хөдлөлийн атласыг бүтээжээ



Финляндын хэсэг эрдэмтэд сэтгэл хөдлөх үед биеийн аль хэсэг хамгийн ихээр өртдөгийг олж тогтоох судалгаа хийж, сэтгэл хөдлөлийн үеийн хүний биеийн атласыг гаргажээ. Судалгаанд Финлянд, Тайвань гаралтай 773 хүнийг оруулсан байна. Тэд хэл соёлын ялгаатай ч үр дүн нь тун төстэй гарчээ. Судалгаанд оролцсон хүмүүст кино үзүүлэх,  өгүүллэг, онц мэргэн, гоё сайхан үгс сонсгох зэрэг туршилт хийж, тэдгээрийн дараа ямар мэдрэмж төрснийг доорх байдлаар шалгаж, тэмдэглэн авсан аж. 
Туршилтад орсны дараа оролцогч биеийнхээ аль хэсэгт хамгийн ихээр мэдрэмж төрж буй тухайн хэсгийг зааж үзүүлэв. Дараагаар нь өнгө зааж, хэр хүчтэй мэдрэмж төрснийг тодорхойлсон байна. Хамгийн хүчтэй мэдрэмж хурц шар өнгө. Тийм ч хүчтэй биш боловч эрчимтэй сэтгэл хөдлөл улаан өнгө. Хамгийн сул мэдрэмжийг хөх өнгөөр төлөөлүүлжээ. Ингээд эрдэмтэд үр дүнг нь нэгтгэж, хүн хэлний мэдлэгээс үл хамааран аливаа зүйлийн үндсэн утгыг ойлгож, мэдэрдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
- See more at: http://world.time.mn/content/40324.shtml#sthash.9feG1tfi.dpuf

No comments:

Post a Comment