-Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн бол өвчний оношоос нь хамааран дунджаар 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт дунджаар 175 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болсон. Энэ нь өнгөрсөн онд мөрдөж байсан хэмжээнээс 25-60 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг 15, оношилгоо шинжилгээний зардлыг 55, уламжлалт эмчилгээний зардлыг 117, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний зардлыг 110 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон. Энэ нь өмнөх оныхоос 40 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг.
Эх сурвалж: www.mminfo.mn
No comments:
Post a Comment