Энэ амралтын өдрүүдээр Ютай мужид гэр бүлээрээ зочилж, 2002 оны өвлийн олимп болсон Salt Lake, Park City-д хүрч, олимпийн түүхт газруудаар аяллаа.Тэр цагийн барилга байгууламж, спортын төхөөрөмжийн гайхамшигийг бахархан, бас ч гэж тэдгээр газрын төхөөрөмж, талбайд нийтийн адил наадан цэнгэж, сууж босч, унаж ойчиж явахдаа 2002 оны өвлийн олимпийн талаарх дурсамжууд сэргэж, заримаас нь сийрүүлж бичмээр бодогдлоо. Энэ олимпид эрчимтэй бэлтгэж байх үеэр тухайн цагийн Биеийн тамир, спортын хорооны дарга Монгол улсын начин, гавьяат тамирчин, доктор Пүрэв-Очир, дэд дарга Жаргалсайхан нар манай Нийгмийн удирдлагын сургуультай биеийн тамир, спортын удирдах ажилтны мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх талаар хамтран ажиллаж байсан санагдана. Бид манай спортын салбарын бүх шатны удирдах ажилтанг сургах, давтан сургах хөтөлбөрт хамааруулан ажиллаж амжилт гаргаж байлаа. Бид ч Salt Lake-ийн тамирчдын амжилтад чих тавьж, ирэх өдрийг хүлээж байсан юм. Тэд бас хувийн бэлэгтэй ирж байсан шүү.
Бидний сургалтын хамтын ажиллагаа дараагийн дарга, гавьяат дасгалжуулагч Ч. Наранбаатар, шавь А.Мянганбаяр нарын үед ч үргэлжилсэн дээ.
Бидний сургалтын хамтын ажиллагаа дараагийн дарга, гавьяат дасгалжуулагч Ч. Наранбаатар, шавь А.Мянганбаяр нарын үед ч үргэлжилсэн дээ.
No comments:
Post a Comment