Tuesday, January 7, 2014

Явсан газрын сонингоос...

Явсан газрын сонингоос...
Ютай мужид аялж явахдаа Америкийн сагсан бөмбөгийн холбооны аврага шалгаруулах цуврал тэмцээний Utah Jazz, Los Angeles Lakers багуудын халз тоглолтыг үзсэн. Salt Lake хотын Energy Solutions arena гэх 20,000 хүний суудалтай стадионд орж, амьд тоглолтыг бид хоёр анх удаа үзэж байгаа нь тэр. Тоглолт өрсөлдөөнтэй болж нутгийн баг зочидоо нэг онооны илүүгээр буулгаж авлаа. Харин Utah Jazz баг хожсон болохоор маргааш нь Salt Lake-ийн бүх McDonald's гэх хурдан хоолны газар тоглолтын тасалбараа үзүүлэн нэг удаа үнэгүй хооллох эрх олгож байлаа. Бид зургаа ч энэ боломжийг шаламгай ашиглав. — with Tserenchunt Legden and 4 others.

No comments:

Post a Comment