Tuesday, January 7, 2014

Явсан газрын сониноос

Лас Вегасад хэд хонохдоо бидний үзсэн нэгэн гайхамшигт бүтээн байгуулалт бол Хүүвэрийн далан (Hoover Dam) байлаа.Колорадо голыг түшин Хар хавцaлыг (Black Canyon) ашиглаж барьсан энэ далан Аризона, Невада мужийн зааг нутагт Лас Вегасаас зүүн өмнө зүгт 40-өөд километрийн алсад оршино. Далангийн нэр бол америкийн засгийн газарт худалдааны сайд байхдаа даланг барих ажлыг зохион байгуулах комиссыг тэргүүлж, хожмоо америкийн 31 дэх ерөнхийлөгч болсон Хербэрт Хүүвэр (Herbert Hoover )-тэй холбоотой юм. Даланг барих ажлыг 1931 онд эхэлж, 1936 онд хугацаанаас нь хоёр жилийн өмнө ашиглалтанд оруулжээ. Энэ нүсэр байгууламжийг барихад дээд тал нь 5200 гаруй хүн ажиллаж, 100 гаруй хүн амь эрсдэж байсан бөгөөд цагаач иргэдээс нэг ч хүн ажиллуулж байгаагүй юм билээ.Одоо даланги...See More— with Tserenchunt Legden and 3 others.

No comments:

Post a Comment