Monday, October 13, 2014

Америк дахь монголчуудын хөдөлмөрийн яармаг-2014

Энэ сарын 11-12-нд Чикаго хотноо  Америк дахь монголчуудын хөдөлмөрийн яармаг-2014 амжилттай болж өндөрлөв. Яармагт америкад суралцаж байгаа олон оюутан залуучууд оролцож,  Монгол улсад ажил эрхлэх боломж ,онцлогийн талаар Монгол улсаас ирсэн бизнес эрхлэгчид, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, санамж, аргачлалын талаар олон хэрэгцээтэй мэдээлэл авснаас гадна Америкад үргэлжлүүлэн суралцахад анхаарах зүйл, шалгалт, сорил, ивээн тэтгэлэгийн талаар санал солилцлоо.


Зарим бизнесийн байгууллагууд сонирхсон оюутнуудтай уулзаж, хэд хэдэн залуус Монголын нэр хүндтэй банк, байгууллагаас ажлын санал гардан авч байлаа. Гадаадад (Америкад) сургууль төгсөөд эх орондоо ажиллахаар ирж байгаа нутаг нэгтнүүдийн эхний бэрхшээл бол соёлын балмагдал буюу шинэ орчинд дасан зохицохуйн сэтгэл зүйн бэрхшээл байдаг.Тэрэн дотроо эх орныхоо эдийн засаг, улс төрийн байдал, хөгжлийн чиг хандлага, хүмүүсийн хоорондын харилцааны  бэрхшээл орно. Энэ бэрхшээлийг хөнгөлөх боломж байгууллагын чиг үүргийн хувьд ч, бизнесийн ашиг, хэрэгцээний хувьд одоогийн Удирдлагын академид ногдож байх шиг ээ. Сургалтын энэ орон зайг зөв ашиглавал Монголд ажиллахаар ирж байгаа мэргэжилтэн ажилдаа дасах, дадах чадвар дадал хурдан суулгахаас гадна Удирдлагын академийн нэр хүнд, өгөөж өсөх юм. Ажил хөдөлмөр эрхэлж явсан ид насныхаа 36 жилийг энэ байгуулагад зориулж явсан хүний хувьд хэлэхэд  Удирдлагын академи энэ боломжийг олж хараасай гэж 3 жилийн өмнө анхны яармаг болох үеэр академийн зарим хүмүүст санаа авхуулах гэж мунхагласан боловч хэн ч тоогоогүй билээ. Гадаадаас мэргэжилтэн суйлах “Зөгийн үүр” төслийн хүрээнд бие даасан өгүүлэл ч бичиж явлаа. Миний муйхар төсөөлөлөөр гадаадад сургууль төгсөөд нутагтаа ирх ажиллах зорилготой залуучуудыг гадаад байх сүүлийн жилдээ Удирдлагын академийн магистрын (!) ангид нэг жил зайн сургалтаар сургаад, эх орондоо ирсний дараа 6 сараас-нэг жил сургах хувилбар байж болмоор санагдаад болохгүй байгаа юм. Үүнийг уншсан Удирдлагын академийн дарга нар намайг хэлтрүүлэх болтугай.

No comments:

Post a Comment