Америкийн Үндэсний Сансар Судлалын Газар (NASА)-гийн судлаач ажилтай энэ бүсгүйг У.Дэлгэржаргал гэдэг.
Америкийн Улс Төр Судлалын Холбооны гишүүн, Монголын Улаан Загалмайн Сайн Дурын элч, Индианагийн их сургууль дахь Монгол Нийгэмлэгийн “Mongol Survey” сонины эрхлэгчээр тус тус ажилладаг.
Мөн тэрбээр UBS телевизээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцож байгаа аж. У.Дэлгэржаргалтай онлайнаар ярилцсанаа хүргэж байна.
БОЛОВСРОЛЫН МААНЬ ҮНДЭС СУУРЬ МИНИЙ СОНИУЧ ЗАНТАЙ ХОЛБООТОЙ
-Таны амьдарч буй Мадисон хотод ямархуу намар болж байна?
- Америкийн цагаан идээний эх орон гэгдэх Висконсин мужийн нийслэл Мадисон хотод налгар сайхан намар болж байна. Энэ жил эрт сэрүүсэх төлөвтэй шүү.
-Харийн нутагт та шинэ өглөөг хэрхэн угтдаг вэ?
- Өглөөг би залбирал, кофе хоёроор угтдаг. Залбиралд минь Монголын ард түмэн, эх орны ирээдүйн хөгжил байнга багтдаг юм. Бас хичээл, ажлаа эхлэхийнхээ өмнө цахим орчноос Монгол болон Америкийн гол гол сонин сэтгүүлүүдийг гүйлгээд харчихыг боддог. Монгол нутагт маань цаг үеийн үйл явдал хэрхэн өрнөж байгааг мэдэх, сонин соргог мэдээлэл олж авахад хэрэг болдог юм.
-Та монгол нутгийнхаа аль улиралд дуртай вэ?
-Монголын зун их гоё. Би өөрөө Дундговь аймагт төрсөн, амралтаараа очихоороо хөдөө явдаг. Тийм ч учраас би зуны улирлыг нар жаргахад налайж буй хот айл, уруул чимчигнүүлсэн айргийн амт, агь таанын үнэр, лааны гэрэлд дэмбээдэх хамаатнуудынхаа дуутай холбож боддог. Ямар ч илүү дутуу зүйлгүй, чин сэтгэлийн амгалан тайван байдлыг эдгээр зүйлс, зуны улирал санагдуулдаг юм.
-Харин Америкт хэдий үедээ их сайхан байдаг вэ?
-Америкийн хавар их сайхан. Улирлын өнгө солигдоод, нар ээгээд ирэхээр сэтгэл өөдрөг, бас шинэ сайхан зүйлсийн эхлэл ирж яваа мэт санагдаад гоё байдаг. Эндэхийн модод маш сайхан цэцэглэдэг, нүдэнд баясалтай, гадаа суугаад ном уншихад таатай. Урин дулаан болж, дугуйгаа унаад хичээлдээ явахад салхи сэвэлзэж, сэтгэл сэргээд сайхаан.
-Та үнэхээр өндөр амжилтад хүрч боловсорчээ. Энэ бүхний үндэс суурь нь юу байв?
-Боловсролын маань үндэс суурь миний сониуч зантай холбоотой. Би багаасаа сайхан эсвэл ухаалаг шийдэлтэй зүйлсийг их анзаардаг, түүнийг эзэмшиж бүрдүүлж чадсан хүмүүс, улс орнуудын туршлагыг сонирхдог байсан. Яагаад зарим орон эдийн засгийн хөгжилд хүрээд, зарим нь чадахгүй байна?
Яагаад зарим хүмүүс амжилтад хүрээд зарим нь болохгүй байна? гэх мэт асуултуудыг бодох, найзуудтайгаа ярилцаж мэтгэлцэх дуртай байсан. Заримдаа жаахан хийсвэр юмыг хүртэл эргэцүүлдэг байлаа. 10 жилийн найзуудтайгаа “хэрвээ дэлхий сөнөөд хоёр чулуу үлдвэл тэдний хооронд сэтгэл гэж байх уу” гэсэн асуудлаар маргалдаж байснаа дурсаж инээлддэг юм. Үүний хажуугаар мэдэхгүй зүйлийнхээ тухай мэддэг мэт ярих нь бусдад болон өөрт халтай байдгийг анзаардаг болсон. Тэгээд өөрийн хамгийн их сонирхдог улс төр, нийгмийн асуудлын чиглэлээр хүн төрөлхтний мэдлэгийн санд жаахан ч гэсэн нэмэр болох чадвартай хүн больё гэж бодож эрдмийн замд мордсон доо.
-Ер нь залуу хүн сурч боловсроход хамгийн чухал зүйл нь юу вэ? Таны сурч боловсорсон түүх одоо сурч буй хүмүүст маш үнэтэй зөвлөгөө болно гэж бодож байна?
-Тодорхой хүсэл зорилго, хөдөлмөр, зөв жолоодлого. Хүн юуны түрүүнд өөрөө амьдралыг ямар байгаасай гэж хүсдэгээ эргэцүүлэн бодох хэрэгтэй байх. Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэх гэж биш, зөвхөн өөрийн хэрэгцээ, сонирхол, үнэт зүйлс дээр тулгуурлан бодох нь чухал. Гэхдээ тэр зорилго заавал том цар хүрээтэй, сонин содон зүйл байх шаардлагагүй. Эгэлгүй амжилтад хүрсэн олон хүний ажил энгийн зорилгоос эхэлсэн байдаг шүү дээ. Тэгээд тэр зорилгодоо хүрэхийн тулд юу хийхээ бодож хамгийн магадлал ихтэй замыг сонгох хэрэгтэй байх.
"Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэх гэж биш, зөвхөн өөрийн хэрэгцээ, сонирхол, үнэт зүйлс дээр тулгуурлан бодох нь чухал"
Би сургуульд орж, дээд боловсрол эзэмших үү? Ингэснээр миний өмнө сургуульд ороогүй байхад олдохгүй ямар боломж нээгдэх вэ? гэх мэт. Ингээд зорилгынхоо төлөө ухаалгаар хөдөлмөрлөх хэрэгтэй. Би бакалаврынхаа зэргийг Болгар дахь Америкийн их сургуульд, магистрийнхаа зэргийг Америкийн Нотр Дамын их сургуульд хийсэн. Голоор нь судалгаа, дадлага хийх гэж Болгарын болон Өмнөд Африкийн парламентуудад очиж ажиллаж байсан.
Америкийн нийслэл Вашингтон Д.С. хотод судалгаа болон лобби хийдэг төрийн бус байгууллагад бас судлаачаар ажиллаж байв. Энэ зун Орост сар гаруй судалгаа хийсэн. Соёл, ёс заншил, хөгжил дэвшлийн ялгаатай эдгээр газраар явж ажигласан зүйлээсээ хамгийн чухал нэг сургамжийг хэл гэвэл би ухаалаг хөдөлмөр заавал амжилтыг авчирдаг гэж хэлнэ.
-Таныг зөв жолоодогч хэн байв?
-Залуу хүн сурч боловсрох явцад зорилго, хөдөлмөрийн чиглэл олон удаа өөрчлөгдөнө. Шантрах үе гарна. Мэддэг чаддагаа хэрхэн зах зээлийн бүтээгдэхүүн болгох талаар туршлага дутна. Заримдаа амжилтын бараа харагдаад ирэхээр бардаж алдах нь ч энүүхэнд. Энэ бүгдийг чин сэтгэлээсээ хэлж зөвлөх, зааж сургах хүмүүс туйлын чухал. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэдэг шүү дээ. Миний хувьд тэр хүмүүс бол аав ээж хоёр маань, бас 10 жилийн болоод их сургуулийн маань багш нар маань байсан.
“УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” ТӨСЛИЙГ БОДИТ БОЛОМЖ ГЭЖ ХАРСАН
-Алс холын Америк орноос Монгол орон даяар зохион байгуулагдаж буй “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцож буйд баяр хүргэе. Төслийн тухай анх хэрхэн сонсож, яагаад оролцохоор болов?
-Сүүлийн жилүүдэд Монголд очиж найз нөхөд, ах эгч нартайгаа уулзаж ярилцаж, Mонголын амьдралыг ажиглаад өөрийн ажлын хажуугаар Монголдоо хэрэгтэй юм хийх ёстой юм байна гэж бодсон. Мэдлэг мэдээлэлтэй ойр байх өөрийн харьцангуй давуу талыг ашиглаад нилээд хэдэн зүйл хийхийг төлөвлөсөн. Би мэтгэлцээний хөтөлбөрт оролцож үр шимийг нь хүртэж явсан хүний хувьдмэтгэлцээний хөтөлбөрийг 10 жилийн сургуулиудад хэрэгжүүлснээр залуучуудын иргэний эрх үүргээ ухамсарлахад нь хэрхэн нөлөөлөх вэ гэсэн модел бичиж Соросын сангийнхантай хуваалцсан гэх мэт.
Харин үүний дараа халамжлан хүмүүжүүлэгчийн хөтөлбөрийг төлөвлөсөн. Америкт ийм хөтөлбөр маш өргөн дэлгэр, ахлах сургуулийн хүүхдүүдэд мэргэжлээ сонгох, шийдвэр гаргахад нь хангалттай туслалцаа үзүүлдэг. Сүүлийн үед ийм хөтөлбөрүүд олон улсын болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаагаар дамжин Өмнөд Африк гэх мэт хөгжиж буй орнуудад хэрэгжиж байгаа. Иймэрхүү хөтөлбөрийн давуу тал нь зардал өртөг багатай ч ач холбогдолтой, үр дүн нь хүн амын болон нийгмийн хөгжилд нэмэр оруулах өндөр магадлалтайд байгаа юм.
Олон улсад хэрэгжээд туршлага, судалгаа нь хуримтлагдсан энэ хөтөлбөрийг дэлгэрүүлж Монголынхоо нөхцөл байдалд тохируулаад, гадаадад байгаа тэргүүний залуучуудыг, Монголд байгаа амжилтанд хүрэхийг хүссэн залуустайгаа холбож өгч болох юм байна гэж бодож явсан юм. Тэгтэл Сан Франциско дахь Монгол Консулын фэйсбүүк хуудаснаас “Улс төрд шинэ манлайлагч” төслийн талаар уншиж мэдээд дээрх санаагаа хэрэгжүүлэх бодит боломж нээгдэх нь гэж бодсон. Тэгээд төсөлд “Монгол Монголдоо” хөтөлбөрөө эсээ болгон бичиж илгээсэн юм.
-Эсээндээ ямар шийдлийг тусгав?
-“Монгол Монголдоо” нэртэй менторын (халамжлан хүмүүжүүлэх) хөтөлбөрийг бид санал болголоо. Хөтөлбөрийн зорилго нь гэр хороололд амьдардаг, амьдралын боломж муутай 15-19 настай ахлах сургуулийн сурагчдыг Америкт ажиллаж амьдарч буй Монгол оюутнууд, мэргэжилтнүүдтэй холбож өгөх явдал юм. Өөрсдийн туршлага дээр үндэслэн эдгээр Монгол залуучууд элэг нэгтнүүддээ боловсролын боломж, бололцооны талаар мэдээлэл олгоно. Гэхдээ ментор нь ганц мэргэжлийн талаар зөвлөгөө өгөх бус тухайн хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй зүйлс дээр үзэл бодлоо хуваалцаж, амьдралд нь тохиолдож буй хүндрэлтэй асуудлуудыг нь ч хэлэлцэхэд бэлэн байх болно.
“Монгол Монголдоо” нэртэй менторын (халамжлан хүмүүжүүлэх) хөтөлбөрийг бид санал болголоо.
Ментор буюу зөвлөгчийн бас нэг үүрэг бол өөрийн дааж авсан хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулах явдал юм. Тодруулбал, жилд нэг удаа гурван сарын туршид хэрэглэх, өвөл Улаанбаатар хотын агаарт их хэмжээгээр оршдог PM 2.5 ба PM 10 бодисуудыг шүүх чадвартай маскийг өөрийн зөвлөгөө өгч байгаа хүүхдүүдэд явуулна. Мөн жилд уух олон төрлийн витаминтай бэлдмэлийг явуулна.
2 шүүлтүүртэй маск, 1 том савтай витамины үнэ ойролцоогоор $100 болох бөгөөд менторууд өөрсдөө үүнийг худалдан авна. Худалдан авсан витамин маскуудыг Монгол руу бараа ачдаг карго компаниуд ивээн тэтгэн явуулах болно.
Энэ төслөө хэрэгжүүлэхэд Монголын талаас орон нутгийн төрийн бус ашгийн бус байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай болно. Энэ байгууллага нь эхний ээлжинд гэр хорооллын хүүхдүүдийг сургадаг хоёр сургуультай холбогдож халамжлан хүмүүжүүлэгчтэй болох хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж аван мэдээллийг бидэн руу явуулна. Одоогийн байдлаар 37 болон 49-р сургуулиудаас эхлэнэ гэж бодож байгаа. Мэдээлэл ирмэгц бид Америк дах Монгол оюутнуудын холбооны болон өөрсдийн харилцааны сүлжээний тусламжтайгаар тухайн хүүхдүүдийг менторуудтай нь холбож өгнө.
-Төслийн дараа дараагийн шатуудыг та хэрхэн төлөвлөж төсөөлж байна вэ?
-Төслийн дараагийн шатанд шалгарвал Америкт амьдардаг, энэ төслийг дэмжиж оролцох хүсэлтэй 150 хүнээс гарын үсэг авахаар төлөвлөж байгаа. Энэ явцдаа төслийн санаагаа Монголчууддаа танилцуулж, санаа оноог нь авч мөн төсөлд ментороор оролцох хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулж эхэлнэ. Гарын үсэг болон мэдээлэл цуглуулах ажлаа Монголчууд олноор суурьшсан хотуудад явуулна. Хамгийн ойр тийм хот бол Чикаго. Нью Иорк, Калифорния мужуудад энэ ажлыг маань туслаж дэмжих, олонд таниулах хүсэлтэй хүмүүс бас бий.
АМЕРИКТ ХӨДӨЛМӨРЛӨСНИЙХЭЭ ХИРЭЭР АМЖИЛТАД ХҮРДЭГ БОЛОМЖ БИЙ
-Америкт залуусын улс төрийн оролцоо болоод нийгмийн идэвх санаачилга хир байна вэ?
-Америк залуучууд, тэр тусмаа их сургуулийн оюутнууд нийгмийн идэвх их сайтай. Өөрсдийн сонирхлын дагуу клуб, холбоодод хамрагддаг. Эдгээр клуб, холбоонууд нь олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Оюутнууд өөрсдийнх нь үзэл бодолтой нийцээгүй нийгмийн асуудлууд, эсвэл сургууль дээр болж байгаа асуудлуудын талаар ч гэсэн үзэл бодлоо илэрхийлэх дуртай.
Сургуулиуд нь ч тэр боломжийг системчлээд өгчихсөн. Жишээ нь клубууд сургуулийнхаа вебсайт дээр өөрсдийн гэсэн хаягтай, сургуулийн бүх оюутнуудад мэдээлэл илгээх боломжтой, сургууль, оюутны зөвлөлөөс үйл ажиллагаа зохион явуулахад нь санхүүгийн туслалцаа үзүүлдэг. Сургуулийн болон тэнхмийн зөвлөлүүд заавал оюутан гишүүдтэй байдаг. Ямарваа нэгэн шинэ зүйлс хийсний дараа оюутнуудаас заавал судалгаа авч, өөрсдийн саналаа хэлэх боломж олгож, гарсан үр ашигтай санал санаачилгыг дэмжин хэрэгжүүлдэг.
-Манай залуус, америк залуус хоорондын хамгийн том ялгаа нь юу вэ?
-Америк залуус бие даасан, өөрийн гэсэн зорилготой. Олон залуус ирээдүйн том зорилго тавиад, түүндээ хүрэх гэж ажилладаг. Ирээдүйн зорилгынхоо төлөө амьдрах, өнөөдрөөрөө амьдрах хоёрт нэлээд ялгаа бий. Манайд болохоор залуучуудын ирээдүйн зорилго заримдаа тодорхой биш, мөн тэдний нэлээд хэсгийн дунд өөртөө итгэх итгэл хомс, хүсэл тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр хангалтгүй байж магадгүй. Гэхдээ энэ нь мэдээж олон зүйлтэй холбоотой.
-Таны цаашдын зорилго, ирээдүйн мөрөөдөл юу вэ?
- Миний судалгааны гол сэдэв бол байгалийн баялаг улс төрд хэрхэн нөлөөлдөг талаарх харьцуулсан асуудлууд. Энэ талаар судалгаа хийж, хүмүүсийн, тухайлбал бодлого боловсруулагчдын мэдлэгийн санд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Хэрвээ сургуулиа төгсөх үед боломж гарвал өөрөө Монголдоо бодлого боловсруулах ажилд орж ч болох юм гэж боддог. Цаг хугацаа л харуулах байх даа.
-Та их олон ажил зэрэг эрхэлдэг юм байна. Манай залуус зөвхөн нэг ажлыг full time хийж байна. Наана чинь залуу хүн ажил эрхлэх нөхцөл нь хир байна вэ?
-Энд докторын зэрэгт суралцаж байгаа оюутнуудын ихэнх нь хичээл заах, багшийн туслах, туслах судлаач хийх зэрэг ажил хийдэг. Би энэ шугамаар Америкийн Үндэсний Сансар Судлалын Газар (NАSА)-ын төслийн судалгааны туслах судлаач хийдэг. Бусад нийгмийн талын ажлаа би сонирхлоороо чөлөөт цагаараа хийдэг дээ. Мэдээж олон юманд зэрэг анхаарлаа хандуулах амаргүй. Гэхдээ өөрийн сонирхсон зүйлс болохоор амжуулдаг. Манай залуучуудын тухайд нэг ажлаа сайн бүтэн цагаар хийхийг би буруу зүйл гэж боддоггүй. Хувь хүний сонирхол, амьдралын үнэт зүйлсийн эрэмбэ дараалал, боломж гээд олон зүйлсээс шалтгаалж, хүн нэг зүйл дээрээ тогтож ажиллахыг сонгож болно. Олон зүйлсийг дутуу хийснээс, нэг ажлаа чин сэтгэлээсээ сайн хийх нь өөрт ч, нийгэмд ч хэрэгтэй.
-Өөрийнхөө хариуцан хийдэг, ажилладаг ажлуудыг тус бүр тодорхой танилцуулаач?
-Америкийн Үндэсний Сансар Судлалын Газар (NASА) нь Виксонсины их сургууль дээр сансрын хиймэл дагуулын мэдээллийг ашиглан хуучин социалист орнуудын тариалангийн газар бол ойн ашиглалтад нийгмийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байгааг судлах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Би түүн дээр туслах судлаачаар ажиллаж, тоо баримтад статистикийн болон орон зайн анализ хийдэг. Америкийн Улс Төр Судлалын Холбооны гишүүн ба Монголын Улаан Загалмайн Сайн Дурын элч. Энэ хавар Висконсины их сургууль дээр Монгол оюутнуудын холбоог зохион байгуулсан.
Манай сургууль дэлхийн шилдэг 100 сургуулийн тоонд ордог учраас Монгол оюутнуудын тоо нэмэгдэж байгаа. Иймд холбоо байгуулсан. Үүний хажуугаар Индианагийн их сургууль дахь Монгол Нийгэмлэгийн Mongol Survey сонины эрхлэгчээр ажилладаг.
Индианагийн их сургууль Монгол судлалаар доктор, магистрын зэрэг олгодог Америкийн цорын ганц сургууль юм. Монгол Нийгэмлэг нь 1961 оноос хойш Монгол улсын талаар Америкийн олон нийтэд таниулж ирсэн буянтай байгууллага. Энэ байгууллагаас эрхлэн гаргадаг сонины материалуудыг тэдний ажилтнуудын тусламжтайгаар бэлддэг дээ.
-Ингэж ажиллаад хуримтлал бий болгох боломжтой юу?
-Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс Америк руу хүсэл мөрөөдлөө өвөртлөн ирдэгийн гол шалтгаан бол энд хүн өөрийн хийсэн хөдөлмөрийн хэрээр амжилтад хүрэх боломж байдагт оршдог байх. Гэхдээ энд докторын зэрэгт суралцаж байгаа хүмүүс их мөнгө хийх боломжгүйгээр тогтолцоо нь зохион байгуулагдсан байдаг. Бүтэн цагаар суралцахын хажуугаар, эрдэм шинжилгээний туслах ажилтан, бас бус ажлууд хийж байгаа учраас цаг хугацааны хувьд хязгаарлагдмал. Би сургуулиасаа тэтгэлэг авсан. Төслийн ажил хийж байгаа учраас стипенд авч түүнийгээ байр хоол, ном дэвтэртээ зардаг даа. Дээр дурьдсан нийгмийн ажлууд бол миний сайн дураараа хийдэг зүйлс.
-Таны “Монгол Монголдоо” хөтөлбөр маш олон хүнд таалагдаж байна. Хөтөлбөрийг сэдэх болсон шалтгаан, мөн хичнээн хүн дэмжин оролцох вэ?
-Улс төрийн асуудлыг харьцуулан судалж байгаагийн хувьд дэлхийн олон оронд тулгамдаж буй асуудлууд, тэднийг шийдэх гэсэн оролдлогууд, эдгээрийн аль нь амжилтанд хүрсэн талаар унших завшаан надад тохиолддог. Үүн дээр болон өөрийн судалгаан дээр тулгуурлан ирээдүйд Монгол улсынхаа хөгжилд тус нэмрээ оруулах далайцтай төслүүд хэрэгжүүлнэ гэж боддог. Гэхдээ энэ удаа би одоо өөрөө хийх боломжтой, эхлэлтийн болон урсгал зардал багатай төсөл хийе гэж бодсон.
Энэ төслийг бичих болсон шалтгаан бол миний хүнд итгэх итгэлээс үүдэлтэй. Монгол улсын үндсэн баялаг, хөгжил дэвшлийн баталгаа бол хүн юм. Монголын нийгмийг бухимдуулж буй олон асуудлуудын шийдэл нь ч бас хүн. Чадвартай, чанартай ажиллахыг эрхэмлэдэг хүн эдийн засгийн ач холбогдолтой бүтээлч санааг олж хэрэгжүүлнэ. Мэдлэгтэй, мэдээллийг өөрийнхөөрөө шүүмжлэлтэйгээр задлан шинжилдэг хүн улс төрийн булхай, туйшралд автах магадлал бага.
Үнэт зүйлтэй, үүнийг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон хүн бидний “нийгмийн ялзрал”, “хүн чанарын доройтол”, “эд материалын дарангуйлал” гэж нэрлэн шагширдаг үзэгдлүүдийг бага багаар арилгана. Харамсалтай нь чадвартай, мэдлэгтэй, зөв үнэт зүйлтэй болон төлөвших боломж Монгол залуучуудад хангалттай байхгүй байна. Тэр тусмаа амьдралын боломж муутай, эцэг эх нь танил тал багатай залуучуудын дунд ухаантай сэргэлэн олон өсвөр насны залуучууд, манай ирээдүйн их бүтээн байгуулагчид, магадгүй шинэ удирдагч байгаа.
Тэдэнд өөрсдийгөө зөвөөр хөгжүүлэх, амьдралын замд хөлөө олоход шаардлагатай зөвлөгөө, жолоодлого дутаж байгаа мэт. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд бага ч болов нэмэр оруулах зорилготой “Монгол Монголдоо” нэртэй менторын (халамжлан хүмүүжүүлэх) хөтөлбөрийг бид санал болгож байгаа юм.
Энэ төслийг хэрэгжүүлүүлэхэд KPMG аудитийн компанид ажилладаг миний төрсөн дүү У.Дэлгэрбат, Accenture-т ажилладаг дүү У.Батцоож нар гар бие оролцон туслах болно. Мөн Чикаго болон Мадисон хот, Америкийн Баруун эрэг Калифорния, Зүүн эрэг Нью Иорк мужуудад төслийг маань дэмжиж, оролцох сонирхлоо илэрхийлсэн залуус байгаа.
-“Улс төрд шинэ манлайлагч” төсөлд өөртэйгөө мөр зэрэгцэн орж буй залуусдаа хандаад юуг хэлэх вэ?
- Монгол залуучууддаа хандаж хэлэхэд “Та нар чадна шүү. Өөртөө итгэлтэй бай. Тодорхой зорилго тавиад түүнээ хэрэгжүүлэхэд ах эгч нарынхаа тусламж, зөвлөлгөөг авч, зөв замаар урагшлан уйгагүй хөдөлмөрлө!” гэж уриалмаар байна. Хүний боломжид хязгаар үгүй шүү.
-Ярилцсанд баярлалаа.

No comments:
Post a Comment