Saturday, June 27, 2015

ИНДИАНАГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНИНООС


Индианагийн их сургуулийн удирдах зөвлөл өнөөдөр санхүүгийнхээ шинэ жилийн төсвийг батлаж байх юм. Хэвлэлд бичсэнээр Индианагийн их сургуулийн ирэх жилийн зардал 3,27 тэрбум доллар байх аж. Энэ нь өмнөх жилийн төсвөөс 3,7 хувь буюу 116,8 сая доллараар нэмэгдэж байгаа юм байна. 
Индианагийн их сургуулийн шинээр элссэн оюутанд баримжаа олгох сургалт ид явагдаж байна. Сургалтын болон сургалтыг дэмжих байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, элсэгчид, эцэг эхчүүдэд зориулан оюутны хотхоноор аялал зохион байгуулж байна.
Энэ дашрамд Индианагийн их сургуулийн түүхээс зурвас өгүүлье.
1820 онд Индиана мужийн засаг захиргаа мужийн семинар нэртэй сургалт зохион байгуулсан нь Индиангийн их сургуулийн тулгын чулууг тавьжээ. 1828 оноос Индианагийн коллеж гэж нэрлэгдэж байснаа 1838 онд одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.
1830 оноос дипломын дараах сургалттай болжээ.
1836 онд Коллежийн анхны барилга баригджээ.
1842 онд хуулийн сургууль байгууладсан байна. Энэ сургууль 1877 онд татан буугдаж, 1889 онд дахин байгуулагдаж байжээ.
1854 онд коллежийн барилга бүрэн шатжээ.
1867 онд Индианагийн их сургууль эмэгтэй оюутан сургасан мужийнхаа анхны сургууль болжээ.
1895 онд анхны африк-америк гаралтай (эрэгтэй) оюутан Marcellus Neal, 1919 онд эмэгтэй оюутан Elzavebeth Marshall төгссөн байна. Одоо энэ хоёр төгсөгчийн дурсгалд зориулсан Neal-Marshall Black Cultural Center ажиллаж байна.
1900 онд анхны одон орон судлах төв байгууладжээ.
1920 ондХудалдааө, санхүүгийн сургууль байгуулагдсан байна.Энэ сургууль 1938 онд Бизнесийн сургууль болж нэрээ өөрчилж, 1998 оноос одоогийнхоо Kelley School of Business болжээ.
1925 онд биеийн тамир, спортын цогцолбор стадион баригджээ.
1938 онд Индианагийн их сургуулийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан Херман Веллс сургуулийн ерөнхийлөгч болжээ.
1959, 1963, 1968, 1973 онуудад хичээлийн цогц барилгууд ашиглалтанд орж байжээ.
1987 онд Индианагийн их сургуулийн суралцагчид, зочдын анхлан алхаж ордог хаалга болох- Sample Gate баригджээ.
1998 онд Америкийн Конгресс Midwest Proton Radiation Institute байгуулахад зориулж нэг сая доллар олгожээ.
2004 онд Lilly Endowment Inc. байгууллага тус сургуульд 53 сая доллар хандивласан нь одоогоор хамгийн их хөрөнгө оруулалт юм.
2006 онд хөгжмийн сургууль нь jacobs School of Music болкж нэрээ өөрчилжээ
2008 онд хуулийн сургуулийг Maurer School of Law гэж нэрлэх болсон байна.

No comments:

Post a Comment