Tuesday, April 19, 2016

Кофегоор биеэ эмчлэх арга

Канадын “www.remedist.net” сайт кофены тусламжтай эрүүл болох аргаас нийтэлжээ.
Зөвлөгөө №1 
Өглөө сэрсэн даруйдаа хар кофе уух нь зүрхний эмгэгээр өвчлөх магадлалыг бууруулдаг болохыг Харвардын их сургуулийн эрдэмтэн Дональд Хенсрид тогтоожээ.
Зөвлөгөө №2 
Кофе уух үедээ элсэн чихэр бус элсэн чихэр орлуулагч хэрэглэж занших хэрэгтэй. Энэ арга таныг чихрийн шижингээр өвчлүүлэхгүй. Чихэр орлуулагч таныг таргалуулахгүй.


Зөвлөгөө №3
Кофе уух үедээ хөнгөн зууш буюу амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Энэ таны жинг барих болно.
Зөвлөгөө №4
Өдөрт гурван аяга хар кофе уух нь биед эерэгээр нөлөөлдөг байна. Кофе таны биеэс хорт бодисыг гадагшуулна. Гэхдээ та кофегоо ойрхон ууж болохгүйг сана. 4-5 цагийн зайтай кофегоо уугаарай.
Зөвлөгөө №5
Чихэргүй сүүтэй кофе хоолны дуршилыг сэргээж, таны ходоодыг хэвийн үйл ажиллагаанд оруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Зөвлөгөө №6
Какоа ихтэй кофе таны тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолтыг сайжруулдаг. Оюутнууд хичээлд орохоосоо өмнө кофе уух нь сайн.
Зөвлөгөө №7
Халуун кофег даавуунд жингээгээд арьсан дээр үүссэн сорви болон нөсөөт толбыг арчихад бүдгэрдэг байна.

No comments:

Post a Comment