Thursday, May 5, 2016

АМЕРИКИЙН МУЖУУДЫН НЭР ЯМАР УТГАТАЙ ВЭ?

Америкийн Нэгдсэн улс 50 муж улстай. Тэдгээрийн нэрийг тайлж ойлгоход заримдаа бэрхшээлтэй. Оросын хэвлэлд (usa-info.com) зарим нэрийн утгыг тайлсныг дэлгэрүүлэн хүргэж байна.
Америкийн 25 мужийн нэр Хойт америкийн индианчуудын хэлнээс, 7 нь латин хэлнээс, 6 нь англи хэлнээс, 5 нь франц хэлнээс гаралтай аж. Харин 6 мужийн (Род-Айленд, Мэн, Гавайи, Айдоха, Ореган, Аризона) нэрийн учрыг одоо болтол нарийн олоогүй юм байна. Зарим мужийн нэр нутаг дээгүүр нь урсдаг голын нэртэй холбоотой байхад, 11 мужийнх (7 нь хаадын, нэг нь Америкийн ерөнхийлөгчийн) түүхэн хүмүүсийн нэртэй холбоотой ажээ.
Алабама – эхний таамагаар бол энэ үг индианчуудын Крик омгийн хэлнээс үүдэлтэй. “Омгийн нутаг” гэсэн санаа. Хоёр дах таамаг нь Чокто хэлнээс үүссэн “Шугуйн цэвэрлэгээ” гэх санаа гэнэ.
Аляска –   Орос хэлний  алеутск гэх үгийн хувилбар  “Их (Эх)  газар”.
Аризона –  Энэ үгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар бий. Испани хувилбар нь индианы ацтек хэлний  “Цэвэр мөнгө”, Басс хэлний “Сайн царс”,Оодхам хэлний “Жижиг горхит” гэсэн утгатай.

Калифорни –  Энэ үг испанийн байлдан дагуулагчдын ярианд хэрэглэгдэж байсан гэж  1510 онд  Г.Р. де Монтальвогийн зохиолд дурдагдсан байдаг. “Диваажингийн арал” гэсэн утгатай
Колорадо – Испани хэлний  “Улаанаар шунхдсан”  гэх утгатай
Коннектикут – Индиан хэлний «Quinnehtukqut» үгнээс гаралтай “Шуугиант голын эрэг дээр” гэсэн утгатай.
Флорида – Испанид 1513 онд болсон Улаан өндөгний баярын нэрээр ийн нэрлэжээ. Утга нь “Дөрвөн сарын улаан өндөгний баяр”.
Жоржи – Хоёрдугаар Гёрг хааны нэр
Гавайи – эхний таамаг: полинезчуудын эх нутаг болох Гаваики гэх үгнээс үүсч “Бурхадын орон” гэж бууна. Нөгөө нь энэ арлын уугуул суугчдын нэр «Owhyhee» -ээс үүдэлтэй “Эх нутаг” гэсэн утгатай.
Айдоха -- Нутгийн уугуул индиануудын хэлээр “Уулсын эрдэнийн чулуу” гэсэн утгатай.
Иллинойс -- Франц хэлний “Шилдэг хүмүүсийн омог” гэх санаа.
Айова -- Сиу омогт багтах нэгэн омгын нэр
Индиана – “Индианчуудын нутаг” гэсэн зохиомол нэр
Канзас – “Хойт зүгий салхины хүмүүс” гэсэн индиан гаралтай үг.
Кентукки -- Энэ нэр индиан омгийн олон хэлэнд тааралдана. Ирокез хэлний «Ken-tah-ten» буюу “Xэтийн (маргаашийн) газар”
Луизиана -- дөрөвдүгээр Людовик хааны нэр
Мэн -- Англи хэлний «main» буюу гол, үндсэн гэсэн үгнээс үүссэн байж болзошгүй гэсэн таамаг бий.
Мериленд -- Анхдугаар Карл хааны хатан Мария Генриеттийн дурсгалыг хүндэтгэн ийн нэрлэжээ.
Массачусетс --  Индианы Алгон хэлний “Том товцогын хормойд” гэсэн утга.
Мичиган -- Индиан хэлний «meicigama» буюу Цэлгэр их ус.
Миннесота -- Дакота хэлний “Тэнгэрийн бүрхсэн их ус”
Миссисипи -- «Missi-ziibi» голын нэр “Иx ус” гэсэн утгатай.
Миссури -- Сиу хэлний “Их завийн (каноэ) гол” гэсэн утга.
Монтана -- Испани хэлнээс  “Уул (нурууд)”гэж орчуулна
Небраска -- Индиан хэлний “Намуухан гол” гэсэн үг.
Невада -- Испани хэлний  “Цасан хучлагат” гэсэн үг.
Нью- Гемпшир  --Английн гүн Хэмпширийн нэрээр ийн нэрлэжээ.
Нью- Джерси -- Ийм нэртэй арал бий. Энэ арал эхэндээ Цезарея (Caeserea) гэж дуудагдаж байсан бөгөөд латинаар Джерси гэж хэлэгддэг байна.
Нью- Мексико -- Испани хэлний «Nuevo Mexico» (Рио- Гранде голоос хойгуур орших  мексикийн  нутаг) гэсэн нэрний англи хувилбар.
Нью-Йорк – Английн   Йорк хотын нэрнээс гаралтай.
Хойт (Өмнөт) Каролина – Анхдугаар Карл хааны нэрнээс үүдэлтэй.
Хойт (Өмнөт) Дакота – Индианы   Дакота омгийн нэр.
Огайо – Индианын ирокезуудын хэлэнд “Том горхи” гэсэн санааг илэрхийлнэ.
Оклахома – Индианы  Чокто омгийн «okla humma»- “Улаан хүмүүс”
Орегон –  Энэ нэрийн бүрэн тайлал одоогоор гараагүй.  Нэгэн таамаглалаар “Гайхамшигтай” гэсэн утга бий гэж үздэг.
Пенсильвания – Энэ нэр английн колонийн  алдарт төлөөлөгч, АНУ болон Филадельфийн нийслэлийг үндэслэгч Уильям Пеннийг алдаршуулсан нэр юм.
Род-Айленд – хоёр таамаглал бий. Нидерланд хэлний “Улаан арал” эсвэл грекийн Подос арлын нэр.
Теннесси – Индианчуудын суурьшиж байсан  Чероки Танаси тосгоны нэр
Техас – Индиана хэлний Кадди ( найз нөхөд, холбоотон ) гэсэн үг, испани хэлэнд «texa» хэлбэрээр зээлдэгджээ.
Юта – Апачи омгийн   «yuttahih» гэсэн үг. Орчуулга нь “Өндөр”
Вермонт – Франц хэлний   «Verd Mont», буюу “Ногоон уул”гэсэн үг.
Виржини (баруун Виржини) – Англи хэлний   «virgin» (онгон, цэвэр) гэсэн нэрнээс үүдэлтэй.  Энэ мужийг Английн хатан хаан нэгдүгээр Елизаветын дурсгалд зориулан ийн нэрлэжээ. 
Вашингтон – АНУ-ын анхны ерөнхийлөгч   Жорж Вашингтоны нэр.
Висконсин –Анх францчууд энэ газрын нэрийг Mescousing» гэж, дараа нь «Ouisconsin» бичих болжээ. Чиппева омгийн хэлэнд энэ үг “Өвсөрхөг газар” ажээ.

Вайоминг – Үгийн үндэс нь  алгон хэлнээс үүдэлтэй,   «Цэлгэр тал хээр» гэсэн утгатай. 

No comments:

Post a Comment