Төвд, Монголын шашин соёлын төвийн 10 жилийн ой, Ажаа римбочигийн төрсөн өдрийг ёслон тэмдэглэхээр хүндтэй зочид, гийчид, лам хуврагууд дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларсан байлаа. Ёслолын үйл ажиллагаанд Монгол улсаас Америкийн Нэгдсэн улсад суугаа элчин сайдын яамны бие төлөөлөгч, Дээрхийн гэгээн Далай ламын бие төлөөлөгч, Халимагийн сүсэгтэн олны төлөөлөгч, Төвд, Хятадын хүй элгэний төлөөлөгчид гээд олон хүн ажаа гэгээнд баяр хүргэлээ. Ажаа гэгээнтэн хариу талархлаа монгол, хятад, төвд, англи хэлээр илэрхийллээ. Энд монгол, америк хамтлагын дуучид ая дуугаа өргөж, хүндэтгэлийн зоогонд орж, орой галын наадам хийж, ёохор хатирлаа.
ДУРСАМЖ: Одоогоос 10 жилийн өмнө Дээрхийн гэгээн Далай багш манай Блүүмингтон хотод заларч, бид ч Дээрхийн гэгээнтэн болон хуран цугларах сүсэгтэн олныг хүлээн авах, ая тохийг нь алдагдуулахгүйг хичээн бэлтгэлээ хангаж байсан. Манай Номинчимэд ахалсан залуус төвийн газар дээр 10 монгол гэр барьж тохижуулан, орчны цэвэрлэгээ, хийдийн засвар үйлчилгээг хийж байлаа.
Тэгэхэд Далай багш монголчуудыг тусгайлан хүлээж авч сургаалаа айлдсан.
Далай багш өмнө нь байсан Төвдийн соёлын төвийн нэрийг ТӨВД МОНГОЛЫН ШАШИН СОЁЛЫН ТӨВ хэмээн өөрчилж, манай ажаа гэгээнийг хийдийн удирдагч болгосон билээ. Манай хотын монголчууд өөр газар нутгаас ирсэн зочдоо хүндэтгэн угтаж, уулзан золгож, монгол наадам хийж, бөх барилдуулж, идээ, айрагаа сөгнөн байсан санаанд бууж байна. Цаг хугацаа гэж амархан, 10 жил өнгөрчээ.
Энэ арга хэмжээ маргааш үргэлжилнэ.

No comments:
Post a Comment