Оросоос монгол хэл рүү хэсэг материал орчуулах хэрэг гараад Индианагийн их сургуулийн номын санд орос-монгол толь бэдэрсэн чинь "Большой русско-монгольский словарь" гээд дөрвөн боть толь бичгийн дөрөвдүгээр боть нь байхгүй байлаа. Иймд энэ толь бичгийн дөрөв дэх дэвтрийг Индианагийн их сургуулийн номын санд юм уу надад олж өгч, туслах, зээлэх, хандивлах сайхан сэтгэлт хүн байгаа болов уу. Номын цагаан буян дэлгэрэг!
No comments:
Post a Comment