Sunday, October 16, 2011

Эрдэмтэд эртний химийн ”лаборатори” олжээ



Homo sapiens буюу ухаант хүмүүний эрт үеийн төлөөлөгчид 20-30 мянган жилийн өмнө үеэс оюун ухааны их чадвар шаардсан ажил хийж байсан талаар “The Guardian” сонинд бичжээ.

Эрдэмтэд Өмнөд Африкийн Бломбос агуйд малтлага хийсний дараа “140 мянган жилийн өмнө тэнд хүн амьдарч байсан” гэх дүгнэлт хийсэн байна. Харин 70 мянган жилийн өмнөөс агуй элсэнд булагдаж, хүн амьдрахаа больсон аж.

Мэргэжилтнүүд агуйд хоёр хоосон хясаа олсон бөгөөд хясааны дотор тал шар өнгийн шохой, яс болон нүүрсний үлдэгдэлтэй байсан. Эрдэмтэд эртний хүмүүс нүүр, бие болон агуйн хананд зураг зурдаг будгаа хясаанд найруулдаг байсан гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Мөн будгийг өтгөрүүлэх тос болон бэхжүүлэх бодис хясааны орчмоос олдсон нь тэр үеийн хүмүүс будаг найруулах бодисууд болон бэлтгэх аргыг мэддэг байсныг харуулж байгаа юм. Ясыг гал дээр хайлуулан, чулуу бутлах зэргээр будагны орцыг бэлддэг байжээ.

Саяхан судлаачдын өөр нэгэн хэсэг неандерталь хүмүүсийн үлдэгдлийг судалсны дараа Homo neanderthalensis хүмүүс 50 мянган жилийн өмнө хэд хэдэн төрлийн орц бүхий будаг хэрэглэдэг байсан гэсэн дүгнэлт хийсэн байна.

Н.Тунгалаг

Эрдэмтэд урт наслалтын онцлог шинжийг тодорхойлов



Голландын эрдэмтэд 115 насандаа өөд болсон эмэгтэйн генийг судалснаар генетикийн өөрчлөлтийг нээсэн тухай ВВС мэдээллээ. Оюун ухаан муудах зэрэг хөгшрөлтийн зарим өвчнөөс онцлог шинж бүхий генетикийн өөрчлөлт энэ эмэгтэй хамгаалж байсныг судалгаа харуулсан байна.

115 насалсан эмэгтэйн нэрийг нууцалж байгаа бөгөөд тэрээр дутуу төрсөн учир тухайн үеийн эмч нар амьдарна гэж итгэхгүй байжээ. Тэрээр нас барахынхаа өмнө өөрийн биеийг шинжлэх ухаанд зориулна гэсэн гэрээс үлдээсэн юм.

Тэрээр 113 насандаа оюун ухааны чадвар тодорхойлох тест бөглөж байсан бөгөөд түүний бөглөсөн хариулт 65-70 настай эмэгтэйн төвшинд байсан гэнэ.

Эрдэмтдийн цаашдын судалгаа зарим хүмүүсийн ген яагаад урт наслах боломж өгдгийг харуулна гэж судлаачид хэлж байна. 

Sunday, October 9, 2011

Улаанбаатарт 14 хэм дулаан байна


 2011 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун зүүн зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгаар  10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 0 градус орчим, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт  876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2011 оны 10-р сарын 10-наас 10-р сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, 12,13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи  11-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр. 12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч хугацааны сүүлчээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.


5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ           
 Тухайн хотын нэрэн дээр хулганаа дархад тухайн хотын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ гарна. Та ЭНДдарж 5 хоногийн мэдээг үзнэ үү.
Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

Friday, September 30, 2011

Амитаба...


Д.Нямсүрэнгийн "Хаврын урсгал" (1984), Сэтгэлийн байгаль (1991) хэмээх залуу насны хоёр номыг нь өөрийн бэлдсэн уг эхээр нь тэргүүн боть болгож “Ирж буй цаг” хэмээн нэрлэсэн бол тэнгэрт буцахаасаа өмнө хэвлүүлсэн “Аглагхан талаасаа” (2002) номыг нь дэд боть болгож “Амитаба” хэмээх алдарт шүлгээр нь нэрлэсэн түүхтэй.

Д.Нямсүрэн 1980-аад оны сүүлчээр “Сарны цагаан үүлс” нэртэй ном хэвлэлд бэлтгэсэн боловч өөрчлөн байгуулалтын үеэр хэвлэлийн редакци татан буугдсан тул уг ном хэвлэгдээгүй үлдсэн юм. Д.Нямсүрэнгийн гутгаар ботьд өөрийн нь бэлтгэж байснаар “Сарны цагаан үүлс” нэр өгч уг номын шүлгүүд болон түүний хувийн архив, анх нөхөдөд нь хадгалагдаж байсан шүлгүүдээс нь сонголт хийж хэвлэсэн байна. Түүний шүлгийн сор, дээж нь яах аргагүй Амитаба...

Wednesday, September 28, 2011

Анхны цас




Өнөө цагийн дэлхийн шилдэг боксчид


          Азербайжаны Баку хотноо 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө AIBA-гаас жин тус бүрт дэлхийн шилдэг боксчдын чансааг шинэчлэн гаргасан. Жин тус бүрт 50 гаруй боксчинг жагсаасан бөгөөд үүнд тивийн аваргын тэмцээнд оролцсон амжилтыг голчилжээ. Бас тив, тивдээ шилдгүүдийг багтаасны зэрэгцээ өмнөх чансаагаар дээгүүр багтаж байсан зарим тамирчны байр нэлээд буурсан, мөн залуучууд хүч түрэн орж ирсэн, түүнчлэн боксын рингэнд төдий л сонсогдож байгаагүй Австрали, Тонга зэрэг улсын боксчид шинээр багтсан байна. 
     Наймдугаар сарын 25 –нд гаргасан жагсаалтад 48 кг-ын жинд Пүрэвдоржийн Сэрдамба жиндээ гуравдугаарт жагсчээ. Харин эхний байрт 1600 оноогоор 2010 оны залуучуудын дэлхийн аварга, Европын аварга, Азербайжаны Салман Ализаде, удаад нь 1450 оноогоор дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга БНСУ-ын Шин Жон Хун оржээ. 52 кг-д Нямбаярын Төгсцогт 800 оноогоор тавдугаарт жагсчээ. Эхний байрт 1450 оноогоор дэлхийн аваргын хүрэл, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоян тэргүүлжээ.

Saturday, September 10, 2011

Дэлхийн хүчирхэг 100 эмэгтэй

Алдарт "Форбс" сэтгүүл жил тутам гаргадаг жагсаалтаа шинэчлэн гаргалаа. Дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтад улстөрчид өнгөлж байгаа бол ихэнх нь бизнес эмэгтэйчүүд. Гэхдээ тэдний дунд Анжелина Жоли, Лэди Гага, Жизель Бундхен нарын оддууд салбар салбараа төлөөлөн хүчирхэг улстөрчид, дэлхийд алдар цуугаа дуудуулсан бизнесийн акул эмэгтэйчүүдтэй эн зэрэгцэн жагсаалтад оржээ. 


100    Бет Брүк-“Ernst and Young”-ын захирал


99    Киран Мазумдар Шо-Biocon Ltd-гийн захирал