Академич Ж.Амарсанаа: Хотын хүн гэж сэтгэхүй нь нүүдэлчин, амьдрал нь суурьшмал эрлийзүүд
2014 оны 12 сарын 3
Ц.ГАЛБАДРАХ
“Улаанбаатарын сонин”-ы энэ дугаарын зочин Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Жүгнээгийн Амарсанаа. Монголын төр, хууль, эрх зүйн салбарын ноён оргилуудын нэг түүнтэй хот, нийслэлийн тухай сэдвээр хөөрөлдөв.
ХОТОО НҮҮЛГЭВЭЛ НЭРИЙГ НЬ СОЛЬЖ БОЛНО
-Та уг гарлаараа хаанахын хүн бэ. Улаанбаатарт төрсөн гэдэг ч, Увсынхан таныг өмчлөөд байдаг юм билээ?
-Миний аав ээж хөдөөний хүмүүс. Аав угсаа гарлаараа ойрад хүн. Ойрад дотроо дөрвөд. Увсын Давст сумынх. Ээж Увс аймгийн Улаангомынх. Харин би хотод төрж өссөн, “нийслэл хүү”. Арван хүүхэдтэй айлын долоо дахь нь. Гурван ах, гурван эгч, гурван дүүтэй.
-Хотын яг хаана төрж өсөв?
-Ногоон нуурын хүүхэд шүү, би. Одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн баруухан хойно зун нь улс завиар явдаг, өвөл тэшүүрээр гулгадаг том нуур байсан гэвэл одооны хүүхдүүд ойлгохгүй л дээ. Тэр нуурын далан дээр нь гарч ирээд харахад сүрддэг л байсан даа, хүүхэд байхдаа. Сургууль соёлд ч тэр хавьдаа сурсан.
-Тэр хавийн гэхээр 49, 17 гээд хэд хэдэн сургууль бий байх шүү?
-17 дугаар сургуульд аравдугаар ангиа төгсөөд МУИС-д орсон. Төгсөөд сургуульдаа багшилсан. Дараа нь Шүүх яам руу очсон гээд ер нь бол нийслэл хүү нийслэлээсээ холдоогүй амьдарч ирсэн.
-Холдохсон гэж бодож байсан уу?
-За үгүй дээ. Өвөл болохоор л утаанаас холдож хотын зах руу амьдрах тухай боддогоос өөр газарт амьдрах тухай огт боддоггүй
“Улаанбаатарын сонин”-ы энэ дугаарын зочин Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Жүгнээгийн Амарсанаа. Монголын төр, хууль, эрх зүйн салбарын ноён оргилуудын нэг түүнтэй хот, нийслэлийн тухай сэдвээр хөөрөлдөв.
ХОТОО НҮҮЛГЭВЭЛ НЭРИЙГ НЬ СОЛЬЖ БОЛНО
-Та уг гарлаараа хаанахын хүн бэ. Улаанбаатарт төрсөн гэдэг ч, Увсынхан таныг өмчлөөд байдаг юм билээ?-Миний аав ээж хөдөөний хүмүүс. Аав угсаа гарлаараа ойрад хүн. Ойрад дотроо дөрвөд. Увсын Давст сумынх. Ээж Увс аймгийн Улаангомынх. Харин би хотод төрж өссөн, “нийслэл хүү”. Арван хүүхэдтэй айлын долоо дахь нь. Гурван ах, гурван эгч, гурван дүүтэй.
-Хотын яг хаана төрж өсөв?
-Ногоон нуурын хүүхэд шүү, би. Одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн баруухан хойно зун нь улс завиар явдаг, өвөл тэшүүрээр гулгадаг том нуур байсан гэвэл одооны хүүхдүүд ойлгохгүй л дээ. Тэр нуурын далан дээр нь гарч ирээд харахад сүрддэг л байсан даа, хүүхэд байхдаа. Сургууль соёлд ч тэр хавьдаа сурсан.
-Тэр хавийн гэхээр 49, 17 гээд хэд хэдэн сургууль бий байх шүү?
-17 дугаар сургуульд аравдугаар ангиа төгсөөд МУИС-д орсон. Төгсөөд сургуульдаа багшилсан. Дараа нь Шүүх яам руу очсон гээд ер нь бол нийслэл хүү нийслэлээсээ холдоогүй амьдарч ирсэн.
-Холдохсон гэж бодож байсан уу?
-За үгүй дээ. Өвөл болохоор л утаанаас холдож хотын зах руу амьдрах тухай боддогоос өөр газарт амьдрах тухай огт боддоггүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэснийн хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Энхбайгальтай ярилцлаа.
