Sunday, October 31, 2010

Бид буруутай юу, тийм ээ, буруутай.

Товчхон хэлэхэд төр, иргэдийн хооронд эргэх холбоо алга.  Зөвхөн удирдлагын академийн сургалтаар төрийн төгс албан хаагчийг бэлдэнэ гэдэг бол боломжгүй зүйл. Бид төрийн албан хаагчийг бэлтгэхдээ тэгж хий, ингэж хий гэж заадаггүй. Төрийн албан хаагчид тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхэд ямар хэмжээний мэдлэг, үйлдлийн багц хэрэгтэй вэ гэдгийг хүргэдэг. Харин суралцагсад тэр багцийг өөр өөрийн ажил хэрэг дээрээ хэрхэн яаж хэрэгжүүлэх нь нэг талаас олж авсан мэдлэгтээ хэрхэн хандаж байгаа, нөгөө талаас  төрийн албан хаагч нөхцөл байдлыг хэрхэн зөв баримжаалж, дүгнэлт хийж, тэр дүгнэлтдээ тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөж, өөрийгөө болон  багаа зөв зохион байгуулж, бүрдүүлж чадаж байна вэ гэдэг дээр л тэдний чадавхи харагдаж байгаа юм     Өнөөдөр нийгмийн өмнө тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд төрийн албан хаагчдад дутагдаж байгаа зүйл бол сэтгэлийн хат, болц, өөрөөр хэлбэл давтагдсан байдал дахин хэлэхэд эргэх холбоо дутагдаад байна. Байгууллага гэдэг яг л хүн шиг организм,  зан үйл /behavior/тэй. Энэ зан үйлийг хэрхэн чиглүүлэх, төлөвшүүлэх нь удирдлагын асуудал юм.

No comments:

Post a Comment