Sunday, October 31, 2010

манай улсын боловсролын хөгжил дэлхийн жишгийн хаахна явж байна?

Академик сургалт гэдэг талаасаа манайх тийм муу биш, боловсролын салбарын хувьд олж авсан мэдлэгийг хэрэглээ болгох талаасаа дутагдалтай байна.Миний хоёр ч хүүхэд энд ахлах сургууль төгслөөл дөө. Хараад байхад ахлах сургууль төгсөж байгаа эндхийн хүүхэд хэрэв зээ коллежид орж чадахгүй бол ахлах сургуульд эзэмшсэн мэдлэгээрээ амьдралаа зохицуулаад явах хэмжээний практик үйл ажиллагааны мэдлэгийн багцийг эзэмшээд төгсчихөж байна. Тэгтэл манай сургалт эргээд хэрэгцээ хангаж чадаж байна уу гэдэг дээр асуудалтай байгаа юм. Миний бодол бол боловсролын салбарын өөрчлөлтийг аажмаар хийхээс өөр аргагүй  байх гэж боддог. Бусад салбарт өөрчлөлтийг хурдацтай хийж болно. Боловсролын салбар нь өөрөө цаашаа хаана хүрэх вэ гэдгээ мэдэхгүй байж  хэлбэрийг нь өөрчлөхөөр тэр хэлбэрээ дагаж агуулгын маань  хурд нь гүйцэж өгдөггүй. Хэлбэр агуулга  хоёрыг хослуулсан бодлого боловсролын салбарт дутагдаад байна.

No comments:

Post a Comment