Tuesday, November 2, 2010

Оросч эрдэмтэнтэй уулзлаа.


Саяханы өдрүүдэд Индианагийн Их сургуулийн номын сангийн цахим лавлагаанаас гэр бүл судлалын чиглэлийн ном, баримт хайх явтал Девид Рансел гэх нэр нэр торох нь тэр. Лавлан үзвээс тэрээр Индианагийн их сургуулийн профессор, оросын түүх судлаач, нэрт оросч эрдэмтэн болох нь тэр. Нэгд  орос, татарын хөдөө тосгоны гэр бүл судлаач, бас ч гэж оросын түүхийн мэргэжилтэн, оросоор хэл нэвтрэлцэхэд хялбар дөхөм байхыг бодон хаягийг нь олон захиа бичиж уулзах боломжийг асуухад уриалагханаар зөвшөөрч бид түүний эгэл, ном дүүрэн өрөөнд уулзлаа. Оросоор сайхан ярих юм. Үейлийн  Их сургуулийн докторантур төгссөн тэрбээр Индианагийн Их сургуульд орос судлалыг хөгжүүлэх, орос судлаын хүрээлэнг тэргүүлэх зэрэг ажилд 40 гаруй жил зүтгэсэн буурал эрдэмтэн байлаа. Индианагийн Их сургуулийн орос болон дорно дахины судлалын хүрээлэнг олон жил удирдсан тэрээр орос болон славьян хэл, утга зохиолын ажлыг далайцтай хөгжүүлж, олон тооны судалгаа, шинжилгээний ажил хийсэн байна.
Оросын түүх, улс төрийн амьдралыг гүнзгий судалсан тэрээр оросын ард түмнүүдийн гэр бүлийн асуудлыг судалгааныхаа нэг чиглэл болгон авч явсанаа хүүрнэж суулаа. Тэрээр номын шүүгээнээсээ “Оросын эзэнт улсын гэр бүл “бүтээлээ гаргаж дурсагалын үг бичин дурсгалаа. Түүний дараагийн бүтээл нь орос орны эхчүүдийн амьдралын бэрхшээл, ядуурал, туйлдлын тухай ном байлаа.  Энэ бүтээлийнхээ талаар хүүрнэхдээ судалгаанд оролцсон эхчүүдийн 8 орчим хувь нь хүүхдээ хүн болох найдваргүй байгаасай гэж бүүвэйлдэг судалгааа байдаг талаар сонирхуулж байлаа.
Манай сургуулийн номын санд байгаа түүний “Тосгоны эхчүүд: Орос болон татар  дахь өөрчлөлтийн гурван үе “ном бүтсэн түүхийг сөхөж ярилцахад, судалгаанаас санамсаргүй дүгнэлт, нотолгоо аль гарахыг тэр гэхэв, би эхлээд судалгаа авч байхдаа өөрчлөлтийн үе хэд байхыг таамаглахгыи байлаа, харин судалгаагаа дуусгаад боловсруулалт хийх явцад сонин дүгнэлт гарсан гэж байлаа.
Орос орны өнгөрсөн, одоо, хэтийн төлөвийг нэвт мэдэх нэгэн сонирхолтой хүнтэй цөөн хурам хүүрнэж, ажил, судалгааны холбоотой байхаа ярилцан салсан энэ хүний талаар дэлгэрүүлж үзэхээр бол  http://homepages.indiana.edu/web/page/normal/14043.html          орж танилцаарай.

David Ransel

No comments:

Post a Comment