Wednesday, January 12, 2011

Индианагийн Их сургуулийн зэрэглэл өслөө.

                      П.Увш (Индианагийн Их сургууль)
Сүүлийн хоёр жилд Индианагийн Их сургуулийн нэр хүнд эрс өсч байна. Kiplinger Personal Finance magazine сэтгүүлийн явуулсан судалгаагаар энэ сургууль сүүлийн хоёр  жилд ҮНЭЛЭМЖ өндөртэй төрийн 100 их, дээд  сургуулийн дотор 30-д багтсан байна. Энэ судалгаа нь 500 гаруй сургуулийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тэдний элсэж байгаа оюутаны авсан оноо, багш, ажилтан, оюутаны харьцаа,сургалтын болон санхүүгийн төлбөр, тооцоо, төгсөлтийн тоон үзүүлэлт зэргийг харгалзан шалгаруулдаг юм байна.Одоо Индианагийн Их сургуулийн Муж улсаас нь нэг жилд  элссэн оюутаны сургалтын төлбөр 17,758 доллар, гаднын муж улсаас элсэн суралцаж байгаа оюутаны сургалтын төлбөр 36,419 доллар, бакалаврын шатны суралцагчдын тоо 32,490 
байгаа юм.
Индианагийн Их сургуулийн хөгжлийн он дарааллын бичиг
1816-  Индиана муж улсын анхны үндсэн хуулиар  хот тосгодын зэрэглэлтэй сургуулиудыг нэгтгэж,
их сургууль болгох шийдвэр гаргасан байна.
1818 - Тухайн бүс нутагийг  Мonroe   сум (County) хэмээн албан  ёсоор нэрлэж, анхны засаг захиргааны нэгж, шүүх байгууламжийг бий болгожээ. 
1820 - Нэгдүгээр сарын 20-нд  Муж улсын Семинар албан ёсоор сууриа тавьж, удирдах зөвлөл байршлаа сонгосон газар нь одоогийн Блүүмингтон хотын хоырдугаар гудамжинд байдаг Энэ өдөр одоо үүсгэн байгуулагчдын өдөр гэж нэрлэгддэг бөгөөд тэнд дурсгал, нэрийг нь хадгалсан талбай бий.
1822 - Семинарын барилга, профессор, багш нарын байрны суурийг тавьсан байна.
1823 - Энэ семинарт хичээл заасан анхны багш нь Baynard Rush Hall байлаа.
1824 - Семинарын барилга баригдаж дуусаагүй хэдий ч анхны элсэгчээр 10 эрэгтэйг элсүүлж байжээ.
1825 - Семинарын барилга ашиглалтад орлоо.
1828 -  Муж улсын Семинарын нэрийг Индианагийн коллеж гэж албан ёсоор хуульчилжээ.
1829 - Andrew Wylie (1829–51) анхны ерөнхийлэгч боллоо.
1830 - Анхны төгсөлт болжээ. Бэлтгэл анги нээгдэж,1890 онд татан буугдсан байдаг.
Одоогийн Seminar Square дээр коллежийн барилга барьж эхэллээ. 
1836 - Коллежийн анхны барилга ашиглалтанд орлоо.
1838 - Индианагийн коллежийн нэрийг албан ёсоор ИНДИАНАгийн ИХ СУРГУУЛь болгож өөрчилжээ.
1842 -  Хуулийн сургууль байгуулагдав. (1877-89 онуудад үйл ажиллагагаа зогсоож, 1889 оны хоёрдугаар сарын 15-нд дахин байгуулагджээ.)
1852  - Индианагийн  Их сургуулийг албан ёсоор муж улсын зэрэглэлтэй их сургууль гэж хуульчилсан байна.
 Alfred Ryors (1852–53) тус сургуулийн хоёр дахь ерөнхийлэгч боллоо.
1853 -  Их сургуулийн гурав дахь ерөнхийлэгчээр William Mitchell Daily (1853–59) сонгогдлоо.
1854 - Коллежийн анхны барилга шатжээ. Индиангийн төгсөгчдийн холбоо байгуулагджээ.
1855 - Коллежийн хоёр дахь барилгыг барьж, 1885-90 онуудад бэлтгэл анги хичээллэж байсан бөгөөд 1887 онд Блүүмингтон хотын дунд сургуулийн захиргаанд зарсан байна.
1859 - Theophilus A. Wylie  ерөнхийлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр 6 сар ажиллажээ.
John Hiram Lathrop (1859–60)  дөрөв дэх ерөнхийлэгч боллоо.Cyrus Nutt (1860–75) тав дахь ерөнхийлэгч боллоо.
1867 - Индианагийн Их сургууль эмэгтэй оюутан элсүүлж сургасан анхны сургууль боллоо. Индианагийн оюутан ( одоо the Indiana Daily Student) сонин гарч эхэллээ.
 Эрэгтэйчүүдийн беисболын баг сургуулийн түүхэнд анхны спортын баг  болж байгуулагдлаа.
1869 - Sarah Parke Morrison  анхны эмэгтэй төгсөгч боллоо.
1875 - Lemuel Moss (1875–84)   тус сургуулийн зургаа дахь ерөнхийлэгч боллоо. Charles Henry Gilbert докторын зэрэгтэй төгссөн анхны төгсөгч байлаа.
1884 - Wylie  болон Owen  нэртэй шинэ хичээлийн байрнууд баригдав. Elisha Ballantine гүйцэтгэх   захиралаар түр ажиллав.
1885 - David Starr Jordan (1885–91)-долоо дох ерөнхийлэгч.  Шинээр Mitchell  гэж нэрлэгдсэн   барилга оюутаны хотхонд нэмэгдлээ.
1886 - Эрэгтэй хөл бөмбөгийн багтай болов. Мэргэжил олгох  хичээлийн хөтөлбөр, тэнхим байгуулагдлаа.
1888 - Америкад анхны сэтгэл судлалын лаборатори байгуулагдлаа.
1890 -  Анхны эмэгтэй тамирчдын бэлтгэлийн тэнхим байгууладлаа. Зуны сургалт хичээллэж эхлэв.
Бэлтгэл салбар татан буугдлаа.
1891 - John Merle Coulter (1891–93) найм дах ерөнхийлэгч боллоо. Эрэгтэй тамирчдын бэлтгэлийн тэнхим байгуулагдав .Индианаполист Индианагийн Их сургуулийн салбар нээгдлээ.
1892 -  Индианагийн Их сургууль Байсболын аврага боллоо.
1895 - Marcellus Neal тус сургуулийн математикийн салбарыг төгссөн анхны хар арьстан  төгсөгчбайлаа.
1898 Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг байгуулагдав.
Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment