Monday, January 10, 2011

Гадаад хэлээр ярих нь харилцааны соёл мөн.


                                     Англи хэлний талархах ёсон
Америкад сэтгэл ханамжтай байгаагаа, харилцаа үр дүнтэй болсонд талархах хэрэг гарвал  ердөө л Thank you гэхэд болно. Яаруу, давчуу болон албан бус үед амны үзүүрээр Many thanks гэхэд болоод явчихна. Xарин
манайханы хэлэх дуртай “Маш их баярлалаа” гэхээр бол  Thanks so much/ Тhanks a lot/ Тhanks a million/ I am so grateful to you// I really appreciate that/ your help/ the advice/ I won't forget this гэж хэлж болдог. Xарин  I won't forget this гэж хэлэхдээ цаад хүн чинь танд ямар нэг тус үзүүлэх, эсвэл урамшуулахаар болсон ч гэхээр  харилцааны үед хэлэгдэж харагддаг. Thank you  гэх талархалын утгатай үг  тухайн яриа өрнөж байгаа нөхцөл байдлаас болж  Yes, No  гэх үгсээр тодотгогдож болдог. Хэрэв танд дахиад цай уухыг санал болголоо гэхэд та татгалзмааргүй байвал  Yes, please/ Thank you, I'd love some  гэх юм уу, дахиж уумааргүй байвал  No, thank you  гэж болно. Харин манайхан хааяа хэрэглээд байдаг  I don't mind  гэсэн хариулт буруу гэнэ шүү. Тэгэхлээр хэрэв та талархахдаа зөвхөн  Thank you  гэж хариулбал ихэвчлэн эерэг санааг агуулах нь ээ. Thank you  гэдэг үгийг дэлгүүр, хоршоо, цай умданы газар, ажил дээрээ, банкнаас мөнгө авахдаа гээд болох л газар нь хэлж яваарай.  Ямар гарзтай юм биш. Харин ч яриаг үр дүнтэй болгож дуусгах, дараагийн ярианы угтал болох сайн талтай байдаг. Америкад даргадаа загнуулаад зогсож байхдаа ч  Thank you, Sorry хоёроо  хэлээд зогсож байхад учиртай шүү.
Баярлалаа ( Thank you ) гэсэн талархалын хариуд   голцуу  You're welcome гэж хариулахаас гадна албан харилцаанд  Don't mention it/ my plesure гэж хариулна. Харин хар ярианд болон залуу хүмүүс хоорондоо  No problem/ No sweat  гэж харилцаж харагддаг.
Америкийн орчинд талархал илэрхийлэхгүй байх, талархалд хариу өгөхгүй байх хийгээд хуурамчаар эелдэг, боловсон мэт авир гаргаж , хэт бөхөлзөхийн аль аль нь  төдий л тааламжтай харагддаггүй. Юманд  учир, хэмжээ гэж байдаг хойно.


1 comment: