Tuesday, February 15, 2011

Блүүмингтоны цагаан сар

      Энэ жилийн уламжлалт цагаан сараа Америкийн монгол судлалын гол төв болох Индианагийн Их сургууль, тэнд суралцаж, ажилладаг оюутан, судлаачид, түр болон удаанаар суугаа монгол гэр бүл, хүүхэд багачууд хамтран нижгэр тэмдэглэлээ.Цагаан сарын арга хэмжээг Индианагийн их сургуулийн монгол нийгэмлэг, монгол хэл сурч байгаа оюутнууд, монгол оюутны холбоо зэрэг байгууллага зохион байгуулж,  монголчууд идээ, будаагаа засч, гадаад зочид, судлаач түншээ цайлж  дайлан, ая дууныхаа мэндийг өргөлөө. Монгол хэл сурч байгаа гадаад оюутнуудын болон монгол бүсгүйчүүлийн дуулсан дуунууд, Блүүмингтон хотын хамгийн залуу оршин суугч, сурагч Ганбаатарын Амарсанаагийн төгөлдөр хуур дээр тоглосон айз зэрэг олны сонирхол татсан тоглолтууд  олон байлаа. Манай гадаад зочид ч өөр өөрсдийн ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлж байлаа.
     Цагаан сарын золголтонд оролцсон монголчуудынхаа зургийг профессор Этвүүдийн “нүүр номноос “(facebook)зэсэрчихсэнээ толилуулая.  

No comments:

Post a Comment