16 настайдаа Эдинбургийн их сургуульд элсэж анагаах ухаан судалж эхэлсэн боловч уйтгартай санагдахаар нь гарч шашин судлахаар Кембрижийн их сургуульд шилжин суралцжээ. Энд ирээд мөн хичээлдээ мэрийсэнгүй, хамаг цагаа морь унах буу буудахад зориулж байв. Гэвч нэг профессор багшаа ятгаж байж английн усан цэргийн «Бигль» усан хөлөгт байгаль судлаачаар томилогджээ.
22 настай Ч.Дарвиний суусан “Бигль” усан хөлөг таван жилийн хугацаанд дэлхийг тойрон аялал хийж Өмнөд Америкийн эргээр мен очжзэ. Аялалын хугацаанд залуу судлаач Галапагоссын бүлэг арал, Номхон, Энэтхэгийн далайн болон Өмнөд Атлантикийн арлуудыг нүдээр үзэж байгалийн сонин хачин үзэгдлүүдтэй танилцаж хүй нэгд- лийн үеийн байдлаар амьдарч
байгаа омогт очиж чулуужсан олон эд зүйлс илрүүлж тоймгүй олон төрлийн ургамал, олон араатан амьтныг харжээ. Энэ үеэс харсан, үзсэн бүхнээ тэмдэглэдэг зуршилтай болов. Чухамдаа аялалын явцад хийсэн тэмдэглэл нь хожмоо эрдэм шинжилгээний ажлынх нь үндэс суурь болсон ажээ
Залуу судлаач 1836 онд эх орондоо буцан ирээд дараачийн хорин жилд нь цуврал ном хэвлүүлж Английн хамгийн нэрт биологчийн алдар хүртжээ. Амьтан, ургамлын төрлүүд анх үүсэн бий болсон хэлбэрээрээ байгаад байдаггүй, хөгжлийнхөө явцад хувьсан өөрчлөгдөж байдаг гэсэн суут дүгнэлтзэ Ч.Дарвин 1837 онд хийжээ. Гзхдээ тэр үед хувьслын шалтгааныг тогтоож чадахгүй байлаа. 1838 онд Томас Мальтусын “Ард түмний сууршилын хуулийн тухай туршлага” номтой танилцаад амьд байхын телөө тэмцлийн явцад байгалийн сонгон шалгаралт явагддаг юм байна гэсэн бодол санааг дэвшүүлэв.
Гэвч Дарвин байгалийн сонгон шалгарлын тухай нээлтээ олон нийтэд зарлахаа түр азнав. Бөөн дайралт ирэхийг мэдэж гаргасан таамаглалаа баттай хамгаалах бэлтгэл ажил хийжээ.
Шинэ онолынхоо үндсийг 1842 онд гаргасан ч 1844 оноос тусгай ном бичиж эхэлжээ. 1858 онд аугаа их бүтээлдээ нэмэлт засвар хийж байх үедээ английн судпаач А.Р.Уоллесийн ирүүлсэн хувьслын онолын тухай гар бичмэлтэй танилцав. Тэгтэл Уоллесийн онолын дийлэнх зүйл Ч.Дарвиний бүтээлтэй ягтаарсан байлаа! Тэгээд хоёр зрдэмтэн зохицож Ч.Дарвин номоо А.Р.Уоллес гар бичмэлээ нэгэн баримт болгон шинжлэх ухааны олон нийтэд танилцуулжээ.
Гэтэл ямар ч шуугиан дэгдсэнгүйд Ч.Дарвин гайхжээ, Дараа жил нь “Терлийн үүсэл” номоо хэвлүүлэхэд беөн хэлэлцүүлэг маргаан өрнөжээ, “Байгалийн сонгон шалгарлын үр дүнд төрөл бий болсон нь“, “Амьдралын төлөө тэмцлийн явцад хүчтэй төрөл нь амьд үлдцэг” гэсэн сэдвээр мзргэжлийн бус хүмүүс ч маргалдаж байлаа, Хүнтэй адилхан сармагчингаас хүн үүссэн гэсэн үзэл санааг дэвшүүлсэн "Хүн үүссэн нь, эр эмийн сонголт” номоо Ч.Дарвин 1871 онд хэвлүүлсэн нь урьдын дуусаагүй байсан маргааныг улам дэврээлээ.
Аялал хийж явахдаа Өмнед Америкт хорт могойд хатгуулсан болон халуун орны өвчин тусаж байсан нь нас ахихад нь сэдэрч бие тааруу Ч.Дарвин дээрх маргаан хэлэлцүүлэгт оролцсонгүй, харин түүний өмнөес түүний онолыг баримтлагч эрдэмтэн Томас Г.Хаксли оролцжээ. 1882 онд Ч.Дарвинийг нас барах үед дийлэнх эрдэмтэд түүний онолыгхүлээн зөвшөөрсөн байлаа.
Ч.Дарвинаас түрүүнд францийн эрдэмтэн Жан Ламарк, өвег эцзг Эрамз Дарвин нь хувьслын тухай онолыг гаргаж тавьсан боловч шинжлзх ухааны ертэнцийг нотолгоотой материалаар итгүүлж чадаагүй юм. Гэтзл Ч.Дарвин хувьслын шаптгаан болох байгалийн сонгон шалгарлын учрыг үнэмшилтэй нотолж өөрийн дэвшүүлсэн таамаглалаа батлаж чадсанаараа хүн терөлхтөний өмнө гайхамшигтай гавьяа байгуулсан юм.
Ч.Дарвинийг аугаа нээлтээ хийж байх үед Грегорь Мендель удамшлын хуулиудаа боловсруулж байсан боловч их эрдэмтний хувьсалын тухай онолд тэр тухай огт дурдаагүй байдаг юм. Генетикийн удамшил, байгалийн сонгон шалгарлын тухай ойлголтуудыг багтаасан хувьсалын тухай орчин үеийн онол нь Ч.Дарвиний дэвшүүлсэн онолоос илүү бүрэн болох нь мэдээж билээ.
Түүний хийсэн хосгүй нээлтийн хүний оюун ухаанд үзүүлсэн нөлөө зүйргүй их юм. Шинжлэх ухаан талаас нь авч үзэхэд л биологийн шинжлэх ухаанд хувьсгал болсон юм. Байгапийн шалгарлын тухай зарчмыг хүн судлал, социологи, улс төрийн шинжлэх ухаанууд, эдийн засаг зэрэг олон шинжлэх ухаанд шүүрэн авч хэрэглэх болов. Ч.Дарвиний онол нь хүн, байгалийн тухай ойлголтуудыг үндсээр нь өөрчлөв. Хүний төрөл шинжлэх ухаанд тэргүүлэх байр суурь эзэлдзгээ больж төрлүүдийн нэгний хэмжээнд хүртэл буурав. Хүн хэрхэн үүссэн тухай явцыг тайлбарлахдаа хувьслын онолыг хэрэглэдэг болсноор хүн төрөлхтөний өмнө тавигдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны ач холбогдлыг улам нэмэгдүүлэв.
Чухамдаа Ч.Дарвиний нээлт нь энэ дэлхий ертөнцөд хүний эзэлж байгаа байр суурийн тухай хүн төрөлхтөний үзэл бодлыг өөрчилж чадсан билээ
No comments:
Post a Comment