Tuesday, May 15, 2012

Орос Ардын Үлгэр : Задгай амтай эхнэр

 
Орос Ардын Үлгэр : Задгай амтай эхнэр

Эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Эхнэр нь тун ч задгай амтай, юугаа ч хэнээс ч нуухгүй ярьдагхун байжээ. Юу л сонсоно, тэр дорхноо тосгоныхон нь мэдэж авдаг байв.
Нөхөр нь ойд явжээ. Чонын нүх ухаж байгаад бөөн алт мөнгө олжээ. «За одоо яах вэ? Эхнэр энэ баялгийн тухай мэдмэгц хол ойрынхон бүгд сонсох болно. Ноёны сонорт хүрвэл ч мөнгийг минь булаагаад авчихна. Т эгээд өнгөрнө дөө! За байз, яая даа?» гэж ядуу эр бодож бодож нэг арга олжээ.
Тэгээд олсон алт мөнгөө эргүүлж булаад тэр газраа сайн тэмдэглэж аваад гэр пүүгээ явжээ. Гол руу очиж тороо үзвэл цурхай баригдчихсан байна гэнэ. Цурхайгаа аваад явжээ. Замдаа хавхаа үзсэн чинь туулай орчихсон байна гэнэ.
Тэгэхээр нь туулайг гаргаж аваад цурхайгаа хавханд хавчуулчихжээ. Харин туулайгаа загасны торонд хийчихжэз.
Тэгээд гэртээ иржээ.
-    За эхнээр, пийшингээ галла, ихээхэн хуймаг хайр.
-    Яах нь вэ? Харанхуй шөнө хэн галлаж, хуймаг хайрч байлаа? Бас юу болоов!

-    Өвгөн минь, ид халуун дээр нь ид! гэнэ.
Мань эр нэгийг идээд хоёр гурвыг эхнэрээсээ нуун үүргэвч рүүгээ хийгээд байж,
-    Өнөөдөр яасан их идэх нь энэ вэ? Хуймаг хайрч гүйцэхгүй нь шив.
-    Тэгэлгүй яах вэ, эндээс нилээд хол шүү, бас их мөнгө байгаа. Сайн идэж авах хэрэгтэй.
Ингээд нөхөр нь үүргэвчээ хуймгаар дүүргэж аваад эхнэртээ:
-    За, би цадлаа. Чи өөрөө ид, одоо тэгээд түргэлэлгүй болохгүй.
Эхнэр ч хурдхан хооллочихоод тэд явжээ.
Шөнө дөл байлаа. Нөхөр нь урд нь орчихоод үүргэвчнээсээ хуймгаа гарган нэг нэгээр нь модны мөчирт өлгөөд явжээ.
Эхнэр нь модны мөчир дэх хуймагуудыг гэнэт хараад:
-    Хөөе хараач, мөчир дүүрэн хуймаг өлгөөстэй байна! гэжээ.
-    Юунд нь гайхаад байгаа юм бэ? Бидний өмнүүр хуймгийн үүл нүүгээд өнгөрөхийг чи хараагүй юу?
-    Үгүй, хараагүй. Би уначих вий гээд газар ширтээд л явж байна.
-    Алив хоёулаа хавхаа үзээдхье, туулай орж уу, үгүй юу?
Хавхан дээрээ очоод нөхөр нь цурхай гаргахыг харсан
эхнэр:
-    Хүүе, энэ чинь юу вэ? Загас туулайн хавханд орчихсон байх чинь!
-    Хуурай газраар явдаг цурхай байдгийг чи мэдэхгүй юу?
-    Мэдэхгүй шүү! Өөрийнхөө нүдээр үзээгүй бол хэнд ч итгэхгүй юм байна.
Голын эрэг дээр очоод эхнэр:
-    Чиний тавьсан тор чинь хаа байна? Алив хоёулаа харъя,
Тороо гаргаад иртэл туулай байв.
Эхнэр уулга алдан:
Эцэг минь! Өнөөдөр чинь юу болоод байна даа?
Торонд чинь туулай байх чинь!
-    За за, юу гээд гуугачаад байгаа юм. Усны туулай үзээгуй юм шиг! гэж нөхөр нь зандрахад эхнэр:
-    Үзээгүй юм чинь, үзээгүй гэв.
Ингээд хоёул тэмдэгт газраа хүрч, нөхөр нь булсан алт мөнгөө ухаж даахынхаа хирээр аваад гэр лүүгээ явжээ.
Буцах замдаа ноёны эдлэн газрын хажуугаар өнгөрч явтал хонь майлах сонсогдов,
Ай, яасан аймаар юм бэ! Юу дуугараад байнаа? гэж эхнэр нь шивгэнэв.
Нөхөр нь:
Хурдал хурдал, гүйгээч! Энэ чинь манай ноёныг чөтгөр барьж байна. Биднийг харчих вий! гэв.
Ингээд гэр хүртлээ гүйцгээж, арай гэж амьсгаагаа дарцгаажээ.
Нөхөр нь алт мөнгөө нуугаад унтахаар хэвтэцгээв.
Татьяна, мөнгө олсон гэж хэнд ч битгий хэлээрэй, муу юм болно шүү!
Үгүй чиш, би юу гэж хэлдэг юм бэ? гэж эхнэр хариулжээ.
Маргааш нь оройхон босоцгоожээ.
Эхнэр пийшингээ галлачихаад хувингаа шүүрч аваадусанд явжээ. Худгийн дэргэд айлынхан нь:
Татьяна, яагаад өнөөдөр ийм орой галлаж байгаа юм бэ?
Тиймээ, бүр үд болчихож! Өчигдөр шөнөжин яваад ингээд үүрээр таг унтчихаж.
Шөнө хаашаа яваав?
Нөхөр минь бөөн алт мөнгө олоод оо. Бид хоёр шөнө явж мөнгөө авчирлаа гэжээ.
Тэр өдөр тосгон даяар «Татьяна нөхөртэйгөө хоёул дарсан мөнгө олж гэнэ. Хоёр үүргэвч дүүрэн мөнгө авчирчээ» гэдэг яриа түгэв.
Оройдоо ноёны сонорт хүрчээ. Ноён ядуу эрийг дуудуулжээ.
Чи алт мөнгө олоод яагаад надаас нуудаг билээ?
Би юу ч олоогүй, юу ч үзээгүй, юуны алт мөнгө вэ? гэж ядуу эр хариулжээ


Маргаад яахав, хий гэснийг хий... Татьяна, би бөөн мөнгө оллоо, Өнөө шөнө очиж мөнгөө гэртээ авчрах хэрэгтэй. Эхнэр бөөн баяр болж, пийшингээ галлан хуймаг хайрав

No comments:

Post a Comment