Saturday, March 2, 2013

Kальци таны биед ямар тустай юм бол



Кальци нь хүний биед нэн шаардлагатай, махбодыг бүтээгч үндсэн 5 дах элемент гэж үздэг. Кальци нь зарим эд эрхтэнд тогтмол байрлаж үйл тухайн эрхтэн эдийн үйл ажиллагааг дэмждэг. Кальцийн шимэгдэлт бусад эрдэсүүдийн хэмжээ, харьцаанаас шалтгаалдаг.

Өдөрт гаднаас авах шаардлагатай кальцийн хэмжээг наснаас хамааруулан харуулбал:

6 сар хүртэл                                                  200мг
7 сар-12сар                                                    260мг
1 нас – 3 нас                                                   700мг
4 нас – 8 нас                                                1000мг
9 нас – 13нас                                               1300мг
14нас – 18нас                                              1300мг
19нас – 50нас                                               1000мг
51нас – 70нас  эмэгтэй                                 1200мг
51нас – 70нас эрэгтэй                                   1000мг
71 наснаас дээш                                           1200мг
Жирэмсэн, хөхүүл өсвөр насныхан              1300мг
Жирэмсэн, хөхүүл насанд хүрэгчид              1000мг

Кальцийн физиологийн ач холбогдол, түүний үүрэг

• Кальци нь ясыг бүрдүүлэгч гол элемент
• Кальцийн ион нь эсийн үйл, бодисын солилцоог зохицуулагчдын нэг. Кальцийн сувгийг идэвхжүүлнэ, зөөгч молекулуудын бүрэлдэхүүнд оролцоно.
• Ферментийн идэвхид нөлөөлж, эрчимжүүлнэ
• Зарим дааврын үйлчлэлд нөлөөлнө.
• Д аминдэмийг зохицуулах
• Цус бүлэгнүүлэх ферментүүдийг идэвхижүүлэн, цус бүлэгнэлтэд оролцох, цусны даралтыг хэвийн байлгах
• Гөлгөр булчингийн хүчдэлийг сайжруулах, зүрхний булчингийн агшилтыг дэмжих, Араг ясны булчингийн агшилт сулралтыг хянах
• Митохондрийн доторхи энергийн солилцоонд нөлөөлөх
• Мэдрэлийн эс, аксоноор сэрэл дамжихад оролцох
• Антиоксидант, антистрессор
• Натрийн эсрэг үйлдлээрээ биеэс хүнд маталлын давсууд, радионуклейдүүдийг гадагшлуулах

Кальцийн синергист, антагонист үйлдэл

• Кальци фосфор хоёрын аль нэг илүүдвэл нөгөөдөө саад болно
• Кальци магнийн харьцаа 3:1 байваь үйлчилгээ, үүрэг нь хэвийн тэнцвэртэй байна
• Кальци фосфорын солилцох чадвар зэстэй шууд хамааралтай
• Кали хүрэлцээтэй байхад кальци илүүдлээр хуримтлагдахгүй
• Кальци натри нь антагонист үйлдэлтэй
• Сахарын төрлийн бүтээгдэхүүн хэт их хэрэглэснээр кальци түрэгдэж өөхөлж, таргалах нэг нөхцлийг бүрдүүлдэг.

Кальцаар баялаг хоол хүнс
• Сүү, тараг, иогурт, хатуу бяслаг, хайлмаг бяслаг, цөцгий, аарц зэрэг сүү сүүн бүтээгдэхүүн
• Буржгар байцаа, цэцэгт байцаа, энгийн байцаа, бууцай, гоньд, тунхуу, сонгино, чидуун жимс, гишүүн, Редис, улаан лооль, өндгөн мөөг
• Зөөлөн ястай загас, тухайлбал лаазалсан сардина, яргай загас,
• Хатаасан инжир, Хатаасан гүйлс, хатаасан хар чавга, үзэм, үхрийн нүд, чацарганы жимс, бөөрөлзгөнө, хатаасан алим
• Кунжут, гүйлсний самрууд, хушны самар, наранцэцэг
• Сүүтэй шоколад
• Амуу тариа, тариан бүтээгдэхүүнд (өглөөний хоол, хар талх гэх зэрэг) харьцангуй бага агуулагдах боловч хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд тооцогддог. Иймд тодорхой хэмжээг эдгээр бүтээгдэхүүнээс авах боломжтой.

Кальцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл
• Ясны сийрэгжилтээс сэргийлнэ.
• Артерийн даралт ихсэх эрсдэлийг бууруулна
• Бүдүүн, шулуун гэдэсний хавдарын эрсдэлийг бууруулах боловч түрүү булчирхайн хавдарын эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой (одоо ч судлагдаж байгаа)
• Бөөрний чулуу үүсэх (xэт их хэмжээгээр кальци бэлдмэл хэрэглэх эсвэл шингэн хэт бага уух нь нөлөөлнө)
• Жин алдах ( кальцийн буруу хэрэглээтэй холбоотой байх магадлалтай гэж үздэг)

С.Даваахүү, Эрдэс Элемент Эрүүл Мэнд, 2005. Улаанбаатар

Эх сурвалж: http://emch.mn
Мэдээний линк: http://society.time.mn/content/25636.shtml

No comments:

Post a Comment