Monday, March 9, 2015
Хоёрдугаар сар яагаад цөөн хоногтой байдаг вэ?
Өнөөдөр хоёрдугаар сарын сүүлийн өдөр. Хорин найман. өөрийн эрхгүй Яагаад хоёрдугаар сар хамгийн цөөн хоногтой байдаг юм бол гэсэн бодол гэнэт төрлөө. Хялбарщуулсан эх сурвалжаас харахад бид эртний Римийн үед бий болсон Григорианы гэх цаг тооны бичиг хэрэглэж байна. Юлий Цезарийн хаанчлалын үед тэгш тоотой сарууд 30 хоногтой, сондгой сарууд 31 хоногтой байхаар тогтоожээ. Манай эриний өмнөх 44 онд Цезарийг таалал төгсөхөд 7 сарыг түүний нэрээр (Июль) нэрлэхээр болсон байдаг. Хожуухан нь М.Э.Ө 14 онд нас барсан Октавиан Августийн нэр наймдугаар сарын нэрэнд (Авгус) мөнхөрчээ.
Долоо, найман сар дараалан хэрэглэддэг ч, хоногийн тоо нь зөрөөтэй байлаа. Тэр цагийн түшмэлүүд улс төрийн бодлогын үүднээс хоёр их хүмүүний гавьяа, зүтгэл сарын хоногт ч гэсэн 31 гэсэн тэнцүү билэгдэл агуулах учиртай хэмээн үзэж байлаа. Долоо, наймдугаар саруудын хоногийт тэгшитгэхийн тулд бусад аль нэг сараас өдөр “гулсуулах” хэрэгтэй болсон юм.Тэгээд энэ өдрүүдийг хоёрдугаар сараас “зэсрэхээр” шийджээ. Учир хэмээвээс эртний римчүүдийн дунд хоёрдугаар сард бүрлээчид, эндэгсэдээ дурсан санадаг болохоор энэ сарыг билэггүй сар гэдэг байж.
Тэгвэл хоёрдугаар сар яагаад 28 юм уу 29 хоногтой байдаг вэ?
Хуанлийн жил 365 биш 366 хоногтой өндөр жилтэй байх тогтолцоог Юлий Цезарь бий болгожээ. Ингэхдээ хуанлийн жил дэлхийг нарыг тойрох мөчлөг (365,25 хоног буюу 365 хоног 6 цаг)-тэй дүйж байхаар тооцсон. Энэ мөчлөгийг яв, цав дахцуулахын тулд дөрвөн жил тутамд хуанлид нэг хоног нэмж байх хэрэгтэй байлаа.Тэр үед хоёрдугаар сар жилийн сүүлийн сар байсан болохоор энэ зөрөө дахиад хоёрдугаар сард ноогдсон түүхтэй гэнэ.
Labels:
бодрол
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment