Өнөөдөр 3 сарын 8. Газар сайгүй, гадаад, дотоодгүй олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж, бэлэг, мэндчилгээ, идээ будаа болж байна. Лав л Нүүр номоор дүүрэн мэндчилгээ, баяр хүргэсэн зурвасууд.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэж хэдийнээс тэмдэглэж эхлэв, ер нь ямар утгатайболохыг бодоод үзье.
Бүр эртний Ромд эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэдэг байжээ. Энэ өдөр тэдэнд нөхөр нь анхаарал халамж тавьж, бэлэг өгдөг. Энэхүү баярын өдөр боол эмэгтэйчүүдийг ажлаас нь чөлөөлж амрааж, бас бэлэг өгдөг байж. Ромын эмэгтэйчүүд хамгийн сайн хувцас хунараа өмсөн толгойдоо цэцгэн эрхи зүүж,гал голомтны сахиусан тэнгэр Веста дагины сүмд очиж мөргөл үйлддэг байсан түүхтэй юм байна.
1910 онд Копенгагенд болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хуралд германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч Клара Цеткин бүх дэлхийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн эв нэгдлийн өдрийг жил бүр тэмдэглэх санал дэвшүүлжээ.
Гэхдээ энэ баярыг тэмдэглэх болсонтой Америкад болсон хоёр үйл явдлыг холбож үзэж болно. Эхнийх нь 1901 оны 3 сарын 8-нд Чикагогийн гэрийн эзэгтэй нар хоолны хоосон сав хангинуулан хийсэн марш юм.Тэд хоосон сав, түмпэнгээ нүдэн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх, улс төрийн тэгш эрх олгох, үйлдвэр, заводуудад ажиллах боломж олгох, цэргийн алба хаалгах зэрэг шаардлага тавьжээ.Долоон жилийн дараа эдгээр эмэгтэйчүүд дээрх шаардлагаа улсын хэмжээнд тавьснаар Америкийн зүүний нам энэ өдрийг Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон тунхаглажээ.
Нөгөө нь 1857 оны 3 сарын 8-нд Нью-Йоркийн нэхмэлчдийн эмэгтэйчүүдийн цалин бага, ажиллах нөхцөл муу байгааг эсэргүүцэж хийсэн жагсаал юм. Тэр үед эмэгтэйчүүд хоногт 16 хүртэл цагаар ажилладагбайсны эсэргүүцэж жагссаны дүнд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд адилхан хоногт 10 цаг ажилладаг болжээ.
Энэ баярыг Нэгдсэн Үндэстний Байгууллага албан ёсоор тэмдэглэдэг. НҮБ 1977 онд 3 сарын наймныг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийн өдөр буюу ОЛОН УЛСЫНЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨДӨР болгон тэмдэглэх тунхаг баталсан байна.
Орост энэ баярыг 1913 оноос тэмдэглэж эхэлжээ.
Манайд бодвол 1921 оноос хойш л тэмдэглэж эхэлсэн байх. Интернетэд мэдээлэл алга байна.
Сайхан баярлаарай.
No comments:
Post a Comment