Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан АНУ-д дуудлага худалдаанд орсон тиронназавр
“Батаар” үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрахаар болж байгаатай холбогдуулан
хэвлэлийн бага хурал өчигдөр хийлээ.
П.Цагаан хэлэхдээ “Зарим сэтгүүлч энэ үйл
явдлын талаар цэгцтэй мэдээлэл өгөхийг хүссэн юм. Тиймээс арай дэлгэрэнгүй яръя.
Энэ оны тавдугаар сарын 17-нд АНУ-д ажиллаж амьдарч буй Минжигийн Болорцэцэг
гэдэг доктор интернэтээс уг дуудлага худалдааны мэдээг олж харжээ. Тэгэхдээ
“Батаар” гэсэн нэрийг анзаарч, монголынх байж магадгүй гэж бодож, гурван хүнд
хандсан юм билээ.
Биологичид энэ дэлхий дээр амьдардаг хүн амын жинг 287 сая тонн хэмээн бодож
гаргасан байна. Энэ нь 5400 ширхэг "Титаник" хөлөг онгоцоос ч илүү жинтэй гэсэн
үг юм. Дээрх 287 сая тонны 15 сая нь жингийн илүүдэлтэй хүмүүсийнх гэнэ. Хойд
Америк хөгжлөөрөө тэргүүлдэгийн адил буруу амьдралын хэв маяг, жингийн
илүүдлээрээ ч толгой цохьдог байна.
Энэ удаагийн сонгуульд намууд бэлэн мөнгөний амлалт биш мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байгаа.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэлсэн “Эрүүл хүүхэд” аяны эхний шат дүнгээ гаргаж, Монголын нийт хүүхдийн 60 гаруй хувь нь эмгэгтэй болох нь оношлогдлоо хэмээн холбогдох албаныхан мэдэгдэж байна. Тус аянд 18 хүртлэх насны нийт хүүхдийн 82 хувь буюу 787 мянга 370 гаруй хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхдийн 68 хувь нь ямар нэгэн байдлаар эмгэгтэй гэсэн дүгнэлт гарчээ. Холбогдох албаныхан тус аяны эхний шатанд хамрагдаж, эмгэгтэй хэмээн ононшлогдсон эдгээр хүүхдүүдийг эмчилгээнд хамруулж, анагаах ажил эхэлсэн аж.