Монгол улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн БАТСАЙХАНТАЙ хийсэн ярилцлага.
Та ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд ажилладаг, олон жил Монголын түүхийн талаар судалгаа хийж буй түүхч, эрдэмтэн хүн. Тиймээс таниас эхлээд түүх гэж юу вэ? Энэ ер нь ямар хэрэгтэй юм бэ? Гэдэг талаар асуумаар байна. Залуучууд түүх ер сонирхдоггүй шүү дээ.
- Түүх хэрэгтэй юу гэвэл хүн бүр л хэрэгтэй гэнэ л дээ. Товчхоноор хэлбэл түүх гэдэг бол ой санамж юм. Ой санамжаа алдвал хэн ч биш болно. Компютероор ярьвал хард диск нь гэсэн үг. Хард дискэнд байдаг мэдээлэл устчихвал таны хэдэн жилийн мэдээлэл алга болчихно биз дээ. Тэгээд форматлачихаар цэвэрхэн компютер болно доо. Хүн үүнтэй яг адилхан юм. Монгол хүний ой санамжийн өөрийнх нь туулж ирсэн амьдрал, хаанаас ирсэн, хэн болохыг нь мартуулчихаар гаднаасаа л монгол төрхтэй болохоос дотроо хэн ч биш болно. Үндэстэний авч явдаг үнэт зүйлсийг, тухайлбал түүхийг нь мартуулчихаар тэр үндэстэн мөхөх аюултай болдог.

АНУ-ын эрдэмтэд нэгэн өргөн далайцтай судалгаа явуулаад байгалийн гаралтай кофе нь хүмүүний амьдралыг уртасгах боломжтой юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэрхүү судалгаанд насанд хүрсэн 400 мянган хүн хамрагджээ. Энэ хүмүүсийг аль 1995 оноос ажиглаж эхэлсэн аж. Тэр үед энэ хүмүүст эмч нар ямар нэг айхтар өвчин байхгүй гэж оношилсон гэнэ. Тэгтэл 2008 он гэхэд судалгаанд хамрагдаж байсан 50 мянган хүн өөд болжээ.
Монголчуудын дунд цус ойртолт ихсэж, ургийн бичгээ хөтөлдөггүйгээс гурав, дөрөв дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болж байгаа талаар эрдэмтэд халаглаж байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ. Манайхан хэзээнээсээ өөрийн есөн үе дотор гэр бүл болохыг цээрлэж, үр хүүхдүүддээ зааж сургаж ирсэн. Харин өнөө үед энэ нь алдагдаж хамаатан садан ах дүүсийн дунд гэр бүл болох хэмжээнд хүрчихээд байгаа нь нууц биш.
Улс орны хөгжлийг залах Ерөнхийлөгчийг сонгох өдөр дөхсөөр... Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий дүр зургийн талаар Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч Г.Аким гуайтай товч ярилцлага өрнүүллээ. 

Аливаа улс төрийн сонголт болгоны үр дагавар улс эх орон, ард түмний эрх ашигт сайн, эсвэл саараар нөлөөлж байдаг чухал үйл явц. Тэгэхээр хэн нэг нэр дэвшигчийн төлөө биш өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хийж байгаа сонголт гэдэг утгаар Ерөнхийлөгчийн сонгуульд хандах ёстой гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуай ярьж байна. 